Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Өег Гурил ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Эх орныхоо хөгжилд ХАМТДАА!

Үндэсний үйлдвэрлэгч бүрийг бид дэмждэг.

Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж ажлын байр бий болгон түүнийгээ тогтвортой хадгалах бодлого баримталж иргэдээ байнгын орлоготой, амьжиргааны түвшин нь өсөлттэй байхыг дэмжих нь аливаа компанийн нийгмийн өмнө хүлээх томоохон хариуцлага билээ.

Манай байгууллагад хөдөлмөрийн бүх насны, янз бүрийн боловсролтой, ажил мэргэжил, амьдралын түвшин өөр өөр 120 гаруй ажиллагсад хөдөлмөрлөж байгаа бөгөөд бид ажиллагсдаа өөрийн үндсэн баялаг хэмээн эрхэмлэн үзэж тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал хийгээд ажлын байрны тав тухыг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна.

Өег гурил ХХК-ийн зүгээс эх орон, нийгмийн өмнө зүй ёсоор хүлээх өндөр үүрэг хариуцлага бол татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах явдал гэж хэзээд хатуу ойлгож ирсэн бөгөөд энэ бахархалтай үзүүлэлтээр Дархан-Уул аймагтаа манлайлж байна.

Манай компанийн зүгээс нийгмин зорилтот бүлгийн болон ахмад буурлууддаа чиглэсэн дараах хөтөлбөрүүдийг жил бүр уламжлал болгон хэрэгжүүлсээр 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Үүнд:

Залуус хойч үедээ үлгэр дууриалал болсон ахмад буурлуудаа хүндэтгэн жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан 108 ахмадад гарын бэлэг, бүтээгдэхүүний дээжээ өргөн барьдөг төдийгүй бидний ирээдүй болсон хүүхэд багачууддаа Шинэ жилийн баярыг угтан дотоодын үйлдвэрийн амтатны цуглуулга, Хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан хичээлийн хэрэгслийг бэлтгэн өгдөг уламжлал тогтсон.

2017 оноос эхлэн гэр хорооллын ахмад буурлууд, иргэд, хүүхэд багачуудынхаа амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх ая тухтай, таатай орчин бүрдүүлэхээр хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, сагсны талбай, алхах талбай гээд цогцолбор байдлаар мини цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар ажиллаж байна.

Бид, үндэсний үйлдвэрлэгч компаниуд нь иргэдээ манлайлан дагуулж үсрэнгүй хөгжилд хүрсэн бусад орны туршлагаар Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоож монголчууд хамтдаа сайн сайхан амьдрахын төлөө зорьж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.

  • Уриа

    Өег гурил Өрх бүрийн хэрэглээ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг, 907 тоот.

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.