Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Одкон Холдинг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ТАНИЛЦУУЛГА

“Одкон Холдинг” ХХК нь 1937 онд пийшин ба салхин хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг нэртэйгээр байгуулагдан 1991 онд Цахилгаан Сантехник Угсралтын Нэгдсэн Трестээс салбарлан Засгийн газрын өмч хувьчлалын комиссын шийдвэрээр хувьчлагдан байгуулагдсан. Хувийн өмчид шилжсэнээс хойш 30 гаруй жилд бие даасан 11 охин компанитай 180 гаруй ажилчидтай улам өргөжсөөр байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Сантехник, угсралт
  • Салхивч,Агааржуулалт
  • Цахилгаан, Эрчим хүч
  • Худалдаа, Үйлдвэрлэл
  • Зураг төсөв, зөвлөх үйлчилгээ
  • Түрээсийн үйлчилгээ
  • Банк бус санхүүгийн үйлчилгээ

Сантехник угсралт:“Одкон Холдинг” ХХК

1991 оноос иргэний ба үйлдвэрийн барилга байгууламжийн дотор халаалт, цэвэр бохир ус, ариун цэврийн хэрэгсэл, хоолой, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмж, холигч насосны узель, гадна инженерийн шугам сүлжээ, халаалтын тогооны угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн.

Тоног төхөөрөмжийн xудалдаа:

Дэлхийд нэр хүндтэй Данийн Вант Улсын халаалт, хөргөлтийн системийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч “Danfoss”, төрөл бүрийн насос үйлдвэрлэгч “Grundfos”, Турк улсын ган хэвлэмэл радиатор үйлдвэрлэгч “Peksa”, Герман улсын агааржуулалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Helios”, ОХУ-ын шугам хоолойн хаалт арматур үйлдвэрлэгч "ЧелябинскСпецГражданСтрой", БНСУ-ын дулааны тоног төхөөрөмжийн даралт барих сүлжээний “Janghan Engineers” компанийн Монгол Улс дахь анхны албан ёсны дистрибьютороор ажиллаж байна.

Салхивч, агааржуулалт:“Одкон Салхивч” ХХК

Агаар сэлгэлтийн систем, хөргөлт, халаалт иргэний ба үйлдвэрийн барилгын агааржуулалтын системийн, тоног төхөөрөмж, үйлдвэрлэл, кондиционерийн системийн угсралт, тохируулга, худалдаа, хийн тээврийн системийн үйлдвэрлэл, шугам хоолойн пенополиуретан дулаалга үйлдвэрлэл, угсралт, худалдаа, ялтсан бойлерийн системийн дулаалга үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг.

Цахилгаан эрчим хүч:“Одкон Эрчим” ХХК

Цахилгаан шугам сулжээ иргэний болон үйлдвэрийн барилгын бүх дотор, гадна цахилгаан холбоо, галын дохиолол ба хүчит төхөөрөмжийн холболт, угсралт, автомат ажиллагаатай хэмжих хэрэгсэл, 0.4 кВ - 110 кВ-ын ЦДАШ, дэд станцын засвар, угсралт тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын ажлыг техник технологийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх үйл ажиллагаа эрхэлдэг.

Зураг төсөл, зөвлөх үйлчилгээ:Од-Тэнхлэг групп

Захиалагчийн хүсэлт саналын дагуу барилгын болон цахилгаан, сантехник, салхивчийн зураг төслийг орчин үеийн технологийн түвшинд бүрэн тооцоотой судалгаа хийж, зураг төслийн ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ, эрчим хүчний хэмнэлттэй эдийн засгийн төсөв тооцоо гаргадаг. Мөн инженерийн байгууламжуудын ажиллагаанд оношлогоо дүгнэлт өгч өөрчилнө.

Үйлдвэрлэл:“Одкон Угсралт” ХХК

Барилгын дотор халаалт, цэвэр бохир усны бэлдэц, халаалтын НРЖ тогоо,тэлэлтийн сав, ус цэвэршүүлэгч төхөөрөмж, бойлер дулааны узель, насос холигч, насосны зангилаа, стандарт болон тусгай хийц эдлэлийг захиалагчийн хүсэлтээр техникийн норм дүрмийг баримтлан үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэдэг.

  • Уриа

    Тусгай мэргэжлийн ажлаараа улсдаа тэргүүлнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж

  • Байгуулагдсан он

    1991

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 25-р хороо Гурвалжингийн гүүрний зүүн талд "Одкон холдинг" ХХК өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.