Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Рокмон бюлдинг 3 давхар

Нээлттэй ажлын байрууд

2019-05-19
Засварын механик

Компанийн салбарын автомашин, өөрөө явагч, суурин дизель, станц, өргөгч хэрэгслүүдийг ажлын байнгын бэлэн байдалд байлгах, ашиглалтын байдалд хяналт тавих, үзлэг хийх, оношлох, төлөвлөгөөт засвар үйлчилгээ, урсгал засвар үйлчилгээг тогтмол чанартай хийж гүйцэтгэж, засварын ажлыг удирдан зохион байгуулан ажиллана.

2019-05-13
Өрмийн засварчин

Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.

2019-05-16
Диспетчер

Ачаа тээврийн машинуудын бүртгэл хөтлөлт хийх, бүтээл тооцох, цаг бүртгэх, ачаа тээврийн найдвартай, хариуцлагатай ажиллагааг тасалдалгүй хүргэх зорилтын дагуу үр дүнтэй ажиллах.

2019-05-15
Нягтлан бодогч

Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ.

2019-05-15
Нярав

Уурхайн кэмпийн үйлчлүүлэгчдийн бүртгэл тооцоог гаргах, ажилтнуудын цаг бүртгэлийг гаргах
Бараа материалын захиалга хийх
Үндсэн хөрөнгө, хангамжийн материалыг хариуцах, хяналт тавих
Бусад ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг

2019-05-15
Засварын слесарь

Автомашин, өөрөө явагч, өргөгч болон бусад техник хэрэгслүүдийг ажлын байнгын бэлэн байдалд байлгах, ашиглалтын байдалд хяналт тавих, үзлэг, засварын ажлыг оновчтой шуурхай хийж гүйцэтгэх

2019-05-15
Шалгах механикч

Ажлын байранд заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.

2019-05-15
БОРЛУУЛАЛТ, МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР

Таныг манай хамт олон МЕРА ХХК-ийн Борлуулалт, маркетингийн менежер ажлын байранд өөрийгөө сорьж, бидэнтэй нэгдэж хамтран ажиллахыг урьж байна.
 
Ажлын байрны зорилго
Компанийн борлуулалт, маркетинг, бизнес хөгжлийн чиглэлээр бодлого, төлөвлөлт гаргаж, хэрэгжилт, үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, компанийн тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах
 
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг
Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:

Компанийн урт, дунд хугацааны бизнесийн стратегийг тодорхойлох, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангахад оролцох, биелэлтийн тайлан, дүгнэлт, зөвлөмж гаргах
Компанийн маркетинг, борлуулалтын болон үнийн бодлого боловсруулах, хэрэгжилт, идэвхижүүлэлт, хөгжүүлэлтийг удирдан зохион байгуулж, өсөлтийг хангах
Судалгаа шинжилгээ хийх, санхүүгийн тоон мэдээлэлд анализ хийх, дүгнэлт, зөвлөмж, гаргах, төлөвлөгөө тайлан боловсруулах
Компанийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, өөрчлөлт, тасралтгүй сайжруулалтыг удирдан манлайлж хэрэгжүүлэх
Гэрээ хэлцэл хийх, баримт бичиг боловсруулах, компани төлөөлөх өндөр ур чадвартай
Харилцагч, хэрэглэгчидтэй үр дүнтэй харилцах менежментийг хөгжүүлэх, гэрээ хэлцэл байгуулах, хэрэгжилтийг хангах
Бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах санал санаачилгыг гаргах, зохион байгуулах, судалгаа хөгжилд оролцох
Группын болон компанийн бусад нэгж, удирдлагуудтай уялдаж, харилцан үр дүнтэй хамтран ажиллах
Борлуулалт, маркетингийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих

2019-05-15
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЖИЛТАН

Компанийн хэмжээнд мэдээллийн технологийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, компанийн дотоод сүлжээ, хяналтын камер, хамгаалалтын хаалга, станц GPS зэргийн байнгын найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг оновчтой, зөв зохион байгуулалтаар хангах, хяналт тавих

2019-05-14
Ресепшн

Оффист ирсэн зочид төлөөлөгч, харилцагч үйлчлүүлэгчдийг угтан авах болон тэднийг чиглүүлж үйлчлэх, ирсэн зочдыг компанийн холбогдох ажилтнуудад мэдэгдэж холбож өгөх, зохицуулалт хийх, телефон утасны дуудлаганд хариу өгөх болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. 

2019-05-14
Мэдээлэл технологийн мэргэжилтэн

Байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх шинэ систем, програм хангамжийн талаар нарийвчлан судалж, техник хангамжийн шийдэл гарган байгууллагын дотоод ERP програмын хөгжүүлэлт, вэб системийн хөгжүүлэлт, өгөгдлийн сан удирдан хөгжүүлэлт зэргийг хариуцан ажиллах;
Санхүүгийн суурь бүртгэлийн системийг хариуцан, параметрийн бүтэц, зарчим, ажлын горимыг судлах, оновчтой, үр ашигтай хувилбар хайх, шинэ санал дэвшүүлэх, шийдвэрлүүлэх;
Мэдээллийн систем, компьютерийн сүлжээ, камерын хяналт, системүүдийн хэвийн үйл ажиллагаа, бүрэн бүтэн найдвартай байдал болон мэдээллийн аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах;

2019-05-14
Бизнес хөгжлийн менежер

Компанийн дунд, богино хугацааны зорилго, зорилт, стратегийг тодорхойлох, боловсруулах, хэрэгжилтийг хангах
Компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх
Шинэ салбар, зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ хийх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
Хамтран ажиллагч байгууллагууд, компанийн хэлтэс нэгжийг ажилтнууд, удирдлагуудтай үр дүнтэй хамтран ажиллах
Бусад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг хийж гүйцэтгэнэ

2019-05-13
ТЭЭВЭР ХАРИУЦАГЧ АЖИЛТАН /эрэгтэй/

Компанийн хэмжээнд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль, “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тэсрэх материал тээвэрлэлтийг зохион байгуулж, хяналт тавих, аливаа болзошгүй осол, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, тэсрэх материал тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах

2019-05-09
Эрсдэлийн менежер

Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн эрсдэлийн мэдээллийг цуглуулах, нэгтгэх, учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж үнэлэх, дүн шинжилгээ хийх, бууруулах, хянах замаар эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр дүнтэй байдлыг хангаж, тогтмол сайжруулах;
Эрсдэлийн бодлого, хязгаарыг тодорхойлох, шаардлагатай журам, заавар, гарын авлагыг боловсруулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн мэдээллээр удирдлагыг хангах;

2019-05-07
Аж ахуйн нярав /эрэгтэй/

Кэмпийн үйлчлүүлэгчдийн бүртгэл тооцоог гаргах
Кэмпийн ажилтнуудын цаг бүртгэлийг гаргах
Бараа материалын захиалга хийх
Үндсэн хөрөнгө, хангамжийн материалыг хариуцах хяналт тавих
Бусад ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг

Ажлын байрны зарууд

  1. Засварын механик5 сарын 19. 18:31
  2. Өрмийн засварчин5 сарын 13. 8:31
  3. Диспетчер5 сарын 16. 11:28
  4. Нягтлан бодогч5 сарын 15. 16:18
  5. Нярав5 сарын 15. 11:45

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Очир Ундраа ХХК. 2000-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.