Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Нуган ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Нуган" ХХК нь 1996 онд анх байгуулагдсан ба энэ хугцаанд эм, эмнэлэгитйн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, ханган нийлүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. 

Манай компани Швейцарь, ОХУ, Тайланд, Австри, Хонконг, БНХАУ зэрэг улсын  12 компанитай тус тус албан ёсны гэрээтэй ажилладаг.

Бүтээгдэхүүн үйлчилгээнд импортын 80 орчим нэрийн эм, 60 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нийлүүлж байна.     Мөн Улсын 1-р эмнэлгийн эмч нартай хамтран "Шулуун гэдэсний шамбарамын үеийн бага гэмтэл үүсгэх мэс ажилбар" хийх "ХАЛ ба РАР" - шинэ, дэвшилтэт технологийг  (Австри улс) Монгол улсын эмнэлгийн практикт нэвтрүүлсэн ба өнөөдрийн байдлаар энэ төхөөрөмжийг ашиглан 120 гаруй хүнд мэс ажилбар хийгдсэн нь өвчтөнүүдийн талархалыг хүлээж байгаа юм.

Үүний зэрэгцээ компаний үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх, ажлын байр нэмэгдүүлэх, Монгол улсын хүн амыг дэлхийн жишигт нийцсэн  анхан шатны тусламжийн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 2014 оноос эхлэн "Эрхий Мэргэн" брэнд төсөл гарган хэрэгжүүлж, зах зээлд нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.

Компаний нийгмийн хариуцлагын хүрээнд Түлэнхийн төвд эмчлэгдэж байгаа хүүхдүүдэд туслах, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран сүрьеэгийн эсрэг "Масктай аян" зохион байгуулах, Эх нялхсын үндэсний төвд шаардлагатай эмийн бүтээгдэхүүн бэлэглэх зэрэг хандивын ажиллагаа зохион явууллаа.

  • Уриа

    Энх амьдралын төлөө

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чингэлтэй дүүрэг 2-р хороо, Төмөрчний гудамж-42, Broadway шинэ барилга, 5 давхар, 501 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.