Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Гурвалжингын гүүр даваад эхний гэрлэн дохиотой уулзвараар зүүн эргээд 100м яваад "ЭН ӨҮ ТИ ЭС"ХХК

Бидний тухай

Манай компани нь 2002 оноос контейнер худалдааны чиглэлээр  өөрийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2009 оноос Монголын 100%-ийн хөрөнгө оруулалтаар   "ЭН ӨҮ ТИ ЭС" ХХК-нийг  байгуулан ажиллаж эхэлсэн. Анх байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж одоогийн байдлаар 5 чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг үзүүлж байна.

Үүнд:

  • Авто тээвэр хүнд машин механизмын үйлчилгээ ба түрээс
  • Контейнер тохижолт, Зөөврийн сууц үйлдвэрлэл
  • Металл болон хуванцар цонх, хаалга хаалтны үйлдвэрлэл
  • Хөөсөнцөр, сендвич хавтангийн үйлдвэрлэл ба угсралт
  • Бетон зуурмагийн үйлдвэр

"NOTS" ХХК-ний  авто тээвэр, хүнд машин механизмын үйлчилгээ, түрээс нь анх 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 30-иад хүнд даацын машин механизмтай болон өргөжин хөгжиж авто тээврийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

"NOTS" ХХК-ний Контейнер тохижолт, Зөөврийн сууц үйлдвэрлэл нь 2010 оноос  контейнерийн бат бөх рам-д тулгуурлан бүх төрлийн зориулалттай , хэмжээ, загвартай зөөврийн сууцыг үйлдвэрлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Металл болон хуванцар цонх, хаалга, хаалтны үйлдвэрлэл нь 2010 онд БНХАУ-ын бүрэн автомат тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа өөрийн байранд явуулж эхэлсэн. Уг үйлдвэр MNS:5830 2007 стандарттай цонх, хаалга, хаалтыг өдөрт 50м2 гаргах хүчин чадалтай. Түүхий эдийн хувьд Монгол Улсын уур амьсгалд тохиромжтой LG, SHIDE, HP зэрэг үндсэн материал, Солонгос, Туркын хүйтэнд тэсвэртэй , хөлддөггүй туслах материалыг ашиглаж байна.

"NOTS" ХХК нь 2013 онд БНХАУ-ын шинэ технологи болох вакум аргад суурилан ажилладаг тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Уг үйлдвэр нь Монгол Улсын MNS:13163 2011 стандарттай 5-43кг/м3 нягттай хөөсөнцөрийг өдөрт 1400м3 үйлдвэрлэх хүчин чадалтай. Материалын хувьд БНХАУ-ын KING PEARL -ын галыг дэмждэггүй түүхий эд материалыг орц нормын дагуу бүрэн ашигладаг. "NOTS" ХХК нь сендвич хавтангийн үйлдвэрлэл  болон угсралтын баг нь 2013 онд бүрэн автомат тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Уг үйлдвэр нь өдөрт 2400-2800м2 хана, дээврийн сендвич хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай. Материалын хувьд өөрсдийн галыг дэмждэггүй хөөсөнцөр, өнгө алддаггүй сайн чанарын төмөр хавтанг ашигладаг.

"NOTS" ХХК нь 2014 онд Бетон зуурмагийн үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг олон жилийн туршлагатай хамт олноор багаа бүрдүүлэн ажиллаж эхэлсэн. Бүтээгдэхүүнийхээ түүхий эд материалыг шаардлага хангасан байгууллагаас нийлүүлэн Монгол Улсын стандартад нийцсэн зуурмаг бэлтгэн нийлүүлж байна.

Манай байгууллага нь үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн тэлж, улс орныхоо бүтээн байгуулалтанд бодит хувь нэмрээ оруулах зорилготойгоор ажиллаж байна.

 

© Эн Өү Ти Эс ХХК. 2002-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.