Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Номин Юнайтед Төв оффис 4,5 давхарт Хүний нөөц,бодлогын газар

Бидний тухай

Номин Холдинг ХХК нь 1992 оны 7-р сарын 11-нд “Номин-5” Хувиараа Эрхлэх Аж Ахуй ХЭАА нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1996 оны 1-р сарын 22-нд “Номин Трейд” ХХК, 2002 оны 5-р сарын 28-нд “Номин Холдинг” ХХК болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компани, 4924 ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор 1 сая шахам үйлчлүүлэгчид үйлчилж, улсын төсөвт жилдээ 48 тэрбум төгрөг төлж Монгол улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг боллоо.

Түүнчлэн бид Монгол Улсын 3 удаагийн “Шилдэгийн Шилдэг Компани”, Топ 150 аж ахуйн нэгжийн 5-р байр, Ази Номхон Далайн Орнуудын ХАҮТ-уудын холбооны “Шилдэг Компани”, Ази Номхон Далайн Орнуудын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбооны “Шилдэг Үйлчилгээтэй Компани” Монгол Улсын “Худалдааны Салбарын Шилдэг Байгууллага”, “Шилдэг Импортлогч”, Нийслэлийн 4 удаагийн “Шилдэг Аж Ахуйн Нэгж” зэрэг өргөмжлөл авсан нь үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь танигдан хөгжиж буйн илрэл юм.

Бидний Эрхэм Зорилго

Хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж

Зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг

Эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан

Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн

Хөгжингүй, манлайлагч компани болох.

Бид өөрийн үйл ажиллагаа явуулж буй салбартаа тэргүүлэх байр суурийг эзлэж БАДРАНГУЙ ТЭМҮҮЛЭЛТЭЙ, ЁС СУРТАХУУНЛАГ, БҮТЭЭЛЧ хамт олон байх уриатай ажиллаж байна.

Үйлчлүүлэгчиддээ өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг улам ойртуулах үүднээс Улаанбаатар хотод өөрийн 3 их дэлгүүр, 6 супермаркет, 7 хайпермаркет, 10 бөөний худалдааны төвд үйл ажиллагаа явуулан үүнээс Дархан, Эрдэнэт, Дорнод, Ховд, Сүхбаатар, Өмнөговь зэрэг аймгуудад өөрийн салбар, худалдааны төвөө нээн ажиллаж байна. Түүнчлэн бүх 21 аймагт даатгалын салбарыг нээн ажиллуулж ард иргэддээ даатгалын цогц үйлчилгээг үзүүлэхээс гадна явуулын худалдаагаар дамжуулан бүх аймаг, хот, сумдуудад хүрч үйлчилж байна.  

Ажлын байрны зарууд

  1. Хангамжийн мэргэжилтэн /бараа материалын нярав/8 цаг 18 минутын өмнө
  2. Худалдагч, Кассч /сүлжээ дэлгүүрт ажиллах/9 цаг 33 минутын өмнө
  3. Автын цахилгаанчин6 сарын 17. 18:51
  4. Сантехникийн инженер6 сарын 17. 12:06
  5. Нийлүүлэлтийн Менежер6 сарын 17. 9:44

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Номин Холдинг ХХК. 1992-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.