Банкны хууль эрхзүйн хяналтыг сайжруулж, эрсдлийг бууруулан банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор банкны эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, холбогдох этгээдүүдтэй байгуулах гэрээ хэлэлцээрийг хянах, хууль эрхзүйн зөвлөгөө өгөх, хянан нийцүүлэх ажиллагааг удирдлагаар ханган ажиллах
Монгол Улсын хууль, эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны акт, хэм хэмжээний акт гэх мэт заавал биелэгдэх шинжтэй бичиг баримт, шийдвэрийг биелүүлж ажиллаагүйгээс үүдэх эрсдэлийг урьдчилан үнэлж түүнээс зайлсхийх, бууруулах, учирч болох эрсдлийн сөрөг үр дагаврыг хамгийн бага байлгах, банканд учирсан аливаа хохирлыг барагдуулах