Банкны хууль эрхзүйн хяналтыг сайжруулж, эрсдлийг бууруулан банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор банкны эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, холбогдох этгээдүүдтэй байгуулах гэрээ хэлэлцээрийг хянах, хууль эрхзүйн зөвлөгөө өгөх, хянан нийцүүлэх ажиллагааг удирдлагаар ханган ажиллах
Монгол Улсын хууль, эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны акт, хэм хэмжээний акт гэх мэт заавал биелэгдэх шинжтэй бичиг баримт, шийдвэрийг биелүүлж ажиллаагүйгээс үүдэх эрсдэлийг урьдчилан үнэлж түүнээс зайлсхийх, бууруулах, учирч болох эрсдлийн сөрөг үр дагаврыг хамгийн бага байлгах, банканд учирсан аливаа хохирлыг барагдуулах
Банкинд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, хэмжих, үнэлэх, бууруулах, хянах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шалгуур үзүүлэлтийн зохистой харьцааг хянан, үр ашгийн хэмжээг дээшлүүлэхэд чиглэгдсэн мэдээллээр банкны удирдлагыг хангах; Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУБТСТ/, энэ үйл ажиллагаатай холбоотой эрсдэлүүдээс сэргийлэх, харилцагчийг таньж мэдэх болон түүнтэй холбоотой гүйлгээнд хяналт тавих, холбогдох тайлан мэдээллээр банкны удирдлагыг хангах; Банкинд учирч болзошгүй эрсдэлийг ТУЗ, Гүйцэтгэх удирдлагаас тогтоосон эрсдэл даах чадварын хүрээнд болон эрсдэлээс бий болох үр дагаварыг тогтоосон эрсдэлийн хязгаарын хүрээнд холбогдох журмын дагуу шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах;