Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Үндэсний хөрөнгө оруулалтын банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ХУУЛИИЙН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ

Банкны хууль эрхзүйн хяналтыг сайжруулж, эрсдлийг бууруулан банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор банкны эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах, холбогдох этгээдүүдтэй байгуулах гэрээ хэлэлцээрийг хянах, хууль эрхзүйн зөвлөгөө өгөх, хянан нийцүүлэх ажиллагааг удирдлагаар ханган ажиллах

ХУУЛЬЧ

Монгол Улсын хууль, эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны акт, хэм хэмжээний акт гэх мэт заавал биелэгдэх шинжтэй бичиг баримт, шийдвэрийг биелүүлж ажиллаагүйгээс үүдэх эрсдэлийг урьдчилан үнэлж түүнээс зайлсхийх, бууруулах, учирч болох эрсдлийн сөрөг үр дагаврыг хамгийн бага байлгах, банканд учирсан аливаа хохирлыг барагдуулах

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ

  Банкинд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, хэмжих, үнэлэх, бууруулах, хянах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шалгуур үзүүлэлтийн зохистой харьцааг хянан, үр ашгийн хэмжээг дээшлүүлэхэд чиглэгдсэн мэдээллээр банкны удирдлагыг хангах; Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх /МУБТСТ/, энэ үйл ажиллагаатай холбоотой эрсдэлүүдээс сэргийлэх, харилцагчийг таньж мэдэх болон түүнтэй холбоотой гүйлгээнд хяналт тавих, холбогдох тайлан мэдээллээр банкны удирдлагыг хангах; Банкинд учирч болзошгүй эрсдэлийг ТУЗ, Гүйцэтгэх удирдлагаас тогтоосон эрсдэл даах чадварын хүрээнд болон эрсдэлээс бий болох үр дагаварыг тогтоосон эрсдэлийн хязгаарын хүрээнд холбогдох журмын дагуу шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах;  

ЭРСДЭЛИЙН ШИНЖЭЭЧ

Банкны зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийг бизнесийн салбар, төрөл, банкны салбар, нэгж, бүтээгдэхүүний төрөл тус бүрээр тооцон гаргаж, шинжлэх, үнэлэх, хэмжих, эрсдэлийн хязгаар болон шалгуур үзүүлэлтийн зохистой харьцааг хянах, тайлагнах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр ашгийн хэмжээг дээшлүүлэхэд чиглэгдсэн мэдээллээр хангах, холбогдох нэгжүүдэд зөвлөмж өгөх, хэрэгжилтэнд хяналт тавих Эрсдэлийн бодлого, журам, арга аргачлалуудыг олон улсын шилдэг туршлага болон стандартад нийцүүлэн сайжруулж хөгжүүлэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Усны гудамж-1, Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны төв байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.