Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Үндэсний бүтээн байгуулалтын корпораци

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци нь барилга угсралтын шилдэг ерөнхий гүйцэтгэгчид болох "Дельта Констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар Барилга", "Эрэлт Импэкс" гэсэн таван компанийн нэгдэл бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 200-гаад инженер техникийн ажилтан, 3000туршлагатай ажилчинтай, Монголын барилгын салбарын хамгийн том нэгдэл юм.

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн бүрэлдэхүүн компаниуд

"Улаанбаатар Барилга" ХХК

Монгол Улсын орчин цагийн барилгын салбарын үүсэл хөгжил 100-гаад жилийн түүхтэй бол үүний 70 жилийн түүх нь "Улаанбаатар барилга" компанитай салшгүй холбоотой билээ.
Энэ хамт олон БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1937 онд байгуулагдсан бөгөөд "Чингис" зочид буудал, "Тэнгис" кино театр, "Улаанбаатар банк"-ны гэж нэрлэгддэг шилэн барилгаас эхлээд нийслэлийн өнгө төрх болсон 1600 гаруй барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ.
Мөн япончуудтай хамтран Нарны гүүрийг барьж Монголын барилгын салбарын тэргүүлэгч компани гэдгээ баталсан юм.

"Эрэлт Импэкс" ХХК

Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн материал хангамж, тээвэр ложистикийн үйл ажиллагааг хангагч компани бол "Эрэлт Импэкс" ХХК юм. Тиймдээ ч тус хамт олон гол үүрэг ачааг үүрч байна.
"Эрэлт Импэкс" компани барилга угсралтаас гадна барилгын үйлдвэрлэлийн бараа материал болох суурийн блок, хүрмэн блок, бага оврын төмөр бетон бүтээц, модон эдлэхүүн буюу хаалга, цонх, шалны хөвөө мод, даацын ба даацын бус ялуу, шатны гишгүүр, замын хашлага, бетон хольц зэргийг үйлдвэрлэж салбарын харилцагч байгууллагууддаа нийлүүлж байна.

"БҮТИ" ХХК

Монголын барилгын салбарт хурдтай гүйцэтгэл, чанартай бүтээн байгуулалтыг тунхаглаж ирсэн хамт олон бол "БҮТИ" компани.
"БҮТИ" компани нь 10 жилийн өмнө 10 ажилтантай гараагаа эхэлж байсан бол өнөөдөр жилд 16 хүртэлх давхар барилга бүхий 15 блокыг өөрийн хүчин чадлаар барьж гүйцэтгэх хүчин чадал бүхий том хамт олон болжээ.
"БҮТИ" компанийнхан "Хурд" группын барилга, "Апартмент Кей Эйч" цогцолбор, "Голден Вилл" хороолол, "Широтан" олон улсын зочид буудал, "БҮТИ товер" зэрэг Улаанбаатар хотын хөгжлийн нүүр царай болсон барилгуудыг барьсан юм.

"И Си Си" ХХК

Монгол Улсын барилгын салбарын тэргүүлэх зэргийн үйлдвэрлэгч болох зорилтоо биелүүлсээр ирсэн манай шилдэг компаниудын нэг нь "И Си Си" компани. "И Си Си" компанийн барьсан барилга, бүтээн байгуулалтын гүйцэтгэлүүд нь хэрэглэгч, үйлчлүүлэгчддээ хэдийнэ хүлээн зөвшөөрөгджээ.
Томоохон бүтээн байгуулалтаас дурдвал "Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэн" орон сууцны хороолол, "Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн", "Рапид харш" орон сууцны хороолол, "Аман хуур" 14 дүгээр дижитал жишиг хорооллын барилга, "Будда гарден" аялал жуулчлалын цогцолбор, "Содон", "Хүннү" хорооллууд зэрэг бүтээн байгуулалтууд орж байна. Мөн "И Си Си"-гийн хамт олон "Самсунг"-тай хамтран "Эм Си Эс товер"-ийн барилгыг барьж байна.

"Дельта Констракшн" ХХК

Монголын барилгын салбарын тэргүүлэх компаниудын нэг бол "Дельта Констракшн". 10 жилийн өмнө байгуулагдсан тус компани барилга угсралт, барилгын засал чимэглэл, инженерийн шугам сүлжээ, зураг төсөл гээд барилгын салбарын бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. "Дельта Констракшн" компани "Сакура" хотхон, "Кристалл таун", "Имбасси товер" зэрэг нийслэлчүүдийн сайн мэдэх барилга байгууламжуудыг барьж гүйцэтгэсэн юм. "Дельта Констракшн" нь мөн "БҮТИ" компанитай хамтран Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг барьж байгаа юм.

  • Уриа

    Хамтдаа хөгжье

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2013

  • Ажилтны тоо

    5000

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Дунд гол, Агро Стэйт Тауэр, 505 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.