Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Наран Бьюти Уорлд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Дэлхийн сая сая хэрэглэгчдийн таашаалд нийцсэн цэвэр ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Францын “Ив Роше” компанийн албан ёсны дистрибьютер “Ив Роше“ гоо сайхны төвийг 1996 оны 12-р сарын 18-нд албан ёсоор нээснээр Наран Бьюти Уорлд ХХК үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Европ стандартад нийцсэн гоо сайхны цогц үйлчилгээг үзүүлэх энэхүү салоныг нээснээр Монголын хэрэглэгчдэд байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулсан анхны компани болсон юм. Манай компани Улаанбаатар хотын төвд орших Энхтайваны өргөн чөлөөнд анхны салоноо нээн ажиллуулж үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 5 салбар дэлгүүр, хөдөө орон нутагт 10 гаруй гэрээт борлуулагчтай, байнгын олон мянган үйлчлүүлэгчтэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Мөн мэргэжлийн гоо засалч бэлтгэх курсыг 1998 оноос эхлэн явуулж өөрийн боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэж ирлээ. Жил бүр Францын Ив Роше компаниас сургагч багш ирж шинэ үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүний тухай сургалтыг явуулдагын дээр Париж болон Москва хотод манай боловсон хүчнийг мэргэжлийн өндөр түвшинд сургаж бэлтгэдэг юм. Манай хамт олон зөвхөн нийслэл хотод үйл ажиллагаагаа хязгаарлалгүй хөдөө орон нутагт амьдрах охид бүсгүйчүүддээ чанартай бүтээгдэхүүнийг дэлгүүрийн үнээр шуурхай хүргэх үүднээс Монгол Шуудан ХХК-тай хамтран шуудангийн үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байна.

Түүнчлэн 2010 оноос Тайландын “THANN“ брэндийн дээд зэрэглэлийн SPА, ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж эхэллээ. Европ тивд ургамлын гоо сайхныг үндэслэгч хэмээн алдаршсан Ив роше брэнд, Ази тивд ургамлын болон эмчилгээний гоо сайхны үйлчилгээгээрээ нэр нь түгсэн Тайландын THANN брэндийн дээд зэрэглэлийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг Наран Бьюти Уорлд ХХК Монголчууддаа хүргэж байна.

Дэлхийд нэр хүндтэй, чанартай, цэвэр ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэгчидээ хүргэж, дэлхийн жишигт нийцсэн гоо сайхны салоны үйлчилгээг үзүүлж, мэргэшсэн гоо засалчдыг бэлтгэн байнгын үйлчлүүлэгчидээ дэмжин ажилладагаараа бид бусдаас ялгарч чаддаг юм

  • Уриа

    Өдөр бүр үзэсгэлэнтэй.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Байгуулагдсан он

    1996

  • Ажилтны тоо

    140

Наран Трейд ХХК-н салбар компаниуд

  • Наран Трейд ХХК
  • Наран Бьюти Уорлд ХХК
  • Наран Фүүдс ХХК
  • SBN TV
  • Наран ЛайфСтайл ХХК
  • Наран косметикс ХХК
  • Наран Их Дэлгүүр ХХК
  • Наран Март ХХК
  • Интер Кюзин ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, СБД,Энхтайвны гүүрний Баруун доор байрлах Наран Плаза худалдааны төвийн баруун хойд хаалгаар ороод 2 давхарт, Сургалтын өрөө

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.