Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Адмон групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Шивэгчний үлгэр

Романд гарч буй ертөнцөд хүмүүсийн дийлэнх нь байгаль орчны бохирдол, цацрагаас болоод үргүйдсэн байдаг. Бие махбодын хувьд жирэмслэх чадвараа хараахан алдаагүй цөөн залуу бүсгүй үлджээ. Гилеедэд иргэний эрх маш ихээр зөрчигддөг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд үүнд нь илүүтэй өртөнө. Гилеедийн эмэгтэйчүүд өмч хөрөнгө эзэмших эрхгүй, уншиж бичих ч хориотой. Жирэмслэх чадвараа хараахан алдаагүй мөнөөх цөөн бүсгүйг улс төрийн дээд ангийн гишүүдэд хүүхэд төрүүлж өгдөг “шивэгчин” хэмээгч болгон хүмүүжүүлнэ. Шивэгчид энэ үүргээ биелүүлэхээс татгалзвал хүнд цээрлэл хүлээнэ.Зохиолын гол дүр бол шивэгчин Фредийнх буюу романы Би-хүүрнэгч. Зохиолын үйл явдал хоёр шугамын дагуу өрнөнө: Эхний нэг шугамаар бид өнгөрсөн үйл явдлуудыг, ялангуяа ардчиллыг түлхэн унагаж, Гилеед улс байгуулагдах болсон нийгэм, улс төрийн үйл явцууд, түүнчлэн би-хүүрнэгчийн өнгөрсөн түүхийг мэдэж авна. Хоёр дахь шугам Фредийнх эхлээд шивэгчдийг бэлдэх “Улаан төв”-д очиж суралцаад, тэндээсээ Фредэд хуваарилагдсан цагаас эхэлнэ.Маргарет Этвүүд ярилцлагууддаа, Шивэгчний үлгэр зохиолд гарч буй эрх мэдлийг хэрэгжүүлэх хүчирхийллийн арга хэрэгслүүд бүгд хүн төрөлхтний түүхэнд нэг бус удаа хэрэглэгдэж байсан хэмээн ямагт онцлон хэлдэг билээ. Нэгэн удаа болж байсан явдал, хүн хүндээ учруулж байсан гай зовлон дахиад ч тохиолдохгүй гэх газаргүй юм.

1,1482019 оны 8 сарын 13

Суурь мэдлэг цуврал-Түүх

Энэ ном нь түүхийн шинжлэх ухааны суурь мэдлэгийн лавлах бичиг бөгөөд түүхийн судлагдахуун юу болох, түүхийг хэрхэн судалдаг арга барил, түүхийн ангилал, үеүдийн суурь мэдлэгт хамаарах үндсэн ойлголтууд, мэдлэгийг зургаар, ойлгомжтой, цогц байдлаар тайлбарласан болно. Ингэхдээ монголын түүхийг дэлхийн түүхтэй зэрэгцүүлэн авч үзсэнээрээ онцлог. Түүхийг хэрхэн судлах арга барилыг зааж өгч, зөвхөн манай улсын суурь боловсролын мэдлэг чадвар олгох агуулгаар хязгаарлагдахгүй, олон улсын хөтөлбөр сургалтад нийцсэн нь тус лавлах бичгийн давуу тал юм.

1,1982019 оны 8 сарын 13
Шинэ номын мэдээлэл

Нобелын шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесын “Тахлын үеийн дурлал” ном анх нь 1985 онд хэвлэгдэн гарчээ. Энэхүү романаас бид хайрын хамгийн өндөр дээд, хүндлэм байдлыг ч, адгийн, шившигтэй байдлыг ч аль алийг нь харна; залуусын хайр дурлал, идэр насныхны бас өтөл насныхны хайр дурлалтай бүгдтэй нь таарна. Ихэнх зохиолчид, бүр алдарт зохиолчид ч хүртэл зохиол бүтээлдээ хайрын зөвхөн нэг талыг барьж авах нь элбэг бол Маркес харин Тахлын үеийн дурлал романаараа нэг ёсондоо роман хэлбэрээр хүүрнэсэн, хайрын лавлах толийг бүтээсэн гэж хэлж болох юм.   Энэ роман бол зохиолч Габриель Гарсиа Маркесын бичиж туурвих эгнэшгүй чадвар, уран сэтгэмж, хошигнол, цэцэн цэлмэг үг хэллэг болон уран бүтээлч хүний эрх чөлөө, эр зоригийн илэрхийлэл юм. Зуун жилийн ганцаардал романаа бичсэнээс 18 жилийн дараа, Нобелийн шагналыг хүртсэнээс гурван жилийн хойно уншигч бид түүний ур чадварын охь шимийг дахин амссан нь энэ зохиол билээ. Романы гурван гол дүр Флорентино Ариза, Фермина Даза болон Хувенал Урбино нар уншигчдын нүдний өмнө тун ч бодитоор биежин харагдаж, хуудас эргэх тусам тэдний оршин буй нийгмийн болон газар зүйн бүхэл бүтэн ертөнц бүрэлдэн бий болдог. Агуу уран зохиол гэдэг ямар нэгэн түүхийг хүүрнэх бус, харин бүхэл бүтэн хийсвэр “ертөнцийг” бүтээдэг хэмээн ямагт батлан ярьцгаадаг. Мэдээж хэрэг, аливаа зохиол бүтээл гэдэг хүмүүний уран сэтгэмжийг өдөөн дэврээж, оюун бодлыг ундруулж төрүүлдгийг ийнхүү зүйрлэн хэлж. Энэ зүйрлэлд үгчилсэн утгаар нь дүйж очих зохиол, зохиолчид байдгийн тоонд Маркес болон түүний Тахлын үеийн дурлал эн түрүүнд багтах нь маргаангүй.

1,0582019 оны 6 сарын 11

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.