Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монос Групп

МОНОС ГРУПП ХХК
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
  • Анх 1990 онд эм, гоо сайхны “Монос” жижиг үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан Моносгрупп өнөөдөр арав гаруй салбар компаниудыг өөртөө нэгтгэсэн хоёр мянга таван зуу гаруй ажиллагсадтай, монгол орны өнцөг булан бүрт салбартай, эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч компани болж өргөжлөө. Моносгрупп нь хүн ардын эрүүл оршихуйг дээдэлж, орчин үеийн дэвшилтэт технологиор чанартай эм, эрүүл мэндийн болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлж байна.Тус группийн эм судлалын хүрээлэнд Монгол Төвдийн уламжлалт анагаах ухааны нууцыг судлаж, эртний уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан байгалийн гаралтай эм бэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зохион бүтээж байна.Орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны оношлогоо, эмчилгээний аргуудыг хослуулсан сургалтаар эмзүйн болон уламжлалт анагаахын эмч мэргэжилтнүүдийг Монос ЭЗШУИСургуульд бэлтгэдэг. Монос фарммаркет эмийн сангийн сүлжээгээр өөрөө өөртөө үйлчлэх болон эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн бүх төрлийн бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээг хослуулан хэрэглэгч бүрт чанартай бүтээгдэхүүн сэтгэл ханамжийн баталгааг санал болгож байна.
  1. МОНОС УЛААНБААТАР ХХК

Монос Улаанбаатар ХХК нь Улаанбаатар хотын 9 дүүрэгт 100 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Чанарын баталгаатай 8000 гаруй нэр төрлийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр иргэддээ мэргэжлийн өндөр төвшинд тасралтгүй зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

  1. ГРИЙН ГЭЙТ ИНТЕРНЭЙШНЛ ХХК

Хэрэглэгчиддээ эрүүл, органик, баталгаат бүтээгдэхүүн хүргэхийг эн тэргүүний зорилго,хүсэл эрмэлзлэлээ болгон ажиллаж буй энтерпрайс компани юм.Бид импорт дистрибьюшний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.Одоогоор 25 брэндийн 1000 орчим нэр төрлийн эмчилгээний болон байгалийн гаралтай гоо сайхан,эх хүүхдийн асаргааны бүтээгдэхүүн мөн эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдийн гарт чанар,баталгаа,сэтгэл ханамжийн хамтаар хүргэн ажиллаж байна.Үүний үр дүнд бид богино хугацаанд зах зээл дээр тодорхой байр суурь эзэлсэн,өргөжин тэлсэн компани болон үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. МОНОС ХХК

Монос ХХК нь Монгол улсын 18 аймаг, хотуудад нийт иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлст эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхны бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх нийт 18 бөөний төв, иргэдэд үйлчлэх 47 эмийн сангийн үйл ажиллагааг 400 гаруй ажилтантайгаар явуулж байна.“Бид ажиллагсаддаа бүтээлч орчин, хөгжих ирээдүй. Хэрэглэгчиддээ шилдэг бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээ. Түншүүддээ хамтын хөгжлийг бий болгож “Орон нутгийн хөгжилд Бидний оролцоо” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. МОНОС ХҮНС ХК

Монос Хүнс ХК нь хэрэглэгчдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 6,500 гаруй хувьцаа эзэмшигчтэй Монос группийн анхны бөгөөд цор ганц хувьцаат компани юм. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн ХУУРАЙ болон ШИНГЭН хүнсний үйлдвэр, 10 брэндийн 73 нэр төрлийн бүтээгдэхүүнийг олон улсад итгэмжлэгдсэнлабораториорбаталгаажуулан, улс орон даяар 8,000 орчим цэгээр дамжуулан хэрэглэгчдийн гарт хүргэн 250ажилтантайгаарүйл ажиллагаагаа явуулж байна.

  1. МОНОС КОСМЕТИК ХХК

Монос Косметик ХХК нь Монголын гоо сайхны салбарын анхдагч бөгөөд Олон улсын стандартад нийцсэн GMP гоо сайхны үйлдвэрийг ашиглалтанд оруулан ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоо, ISO 22716:2007 гоо сайхны үйлдвэрийн зохистой дадлын стандартыг баталгаажуулан мөн ISO 14001:2015 байгаль орчны менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

  1. ЦОМБО ФАРМ

Цомбо Фарм тун шилтэй тарилгын эмийн үйлдвэр нь үндэсний ууган эмийн үйлдвэрүүдийн нэг юм. Тус эмийн үйлдвэр нь 1,2,5,10 мл -н эзэлхүүнтэй импортыг орлох 25 нэр төрлийн тун шилтэй эм тариа үйлдвэрлэж байна. 2019 онд Монгол улсын 5 дах Эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP -н стандартыг нэвтрүүлсэн, 2022 онд батламжаа дахин амжилттай сунган ажиллаж байна.

  1. КООР МАЙНД ХХК
  • ИРП төсөл нэвтрүүлэлтийн78 компани,
  • 200+ салбар дэлгүүрийн 1850 гаруй хэрэглэгчид,
  • Бизнесийн хэрэгцээнд зориулсан 155 модуль бүхий ИРП систем
  • Ухаалаг гэр, Ухаалаг оффис тоног төхөөрөмж импорт худалдаа
  • Онлайн худалдааныavlaa.mnсайт
  • МоносГрупп ХХК -ний мэдээлэл технологийн бүхий л үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
  1. МОНОС ФАРМ ХХК

Монос Эмийн Үйлдвэр нь эм үйлдвэрлэлийн хөгжлийн түүчээ байж Олон Улсын GMP стандартад нийцсэн Эмийн Үйлдвэрийн үйл ажиллагаандааЧанарын MeнежментийнТогтолцооныISO9001стандартыг нэвтрүүлсэн, ISO 17025 стандартыг хангасан Эм бэлдмэлийн сорилтын лаборатори, бүхий үндэсний жишиг үйлдвэр юм. Одоогийн байдлаар 73 нэр төрлийн 150 орчим эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. МУ-ын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон 34 нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг бөгөөд дархлаа сэргээх “Салимон”, шүдний тулгуур эд, буйл, амны салстыг эмчлэх “Дентамон” бэлдмэлүүд нь Монгол Улсын төрийн шагнал хүртсэн билээ. Монос Эмийн үйлдвэр нь ажлын 8цагаар ажиллахад 1 сард 500,000 блистер эм, 200,000 пакет мөхлөг эм, 85,000 флакон ургамлын гаралтай эм, 150,000 флакон шингэн эм, 200,000 флакон ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн, 1,000,000 уут үрэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Хүмүүний эрүүл мэндийг тэтгэх эмчилгээний өндөр идэвхт эм бэлдмэл, эмийн чанарыг хамгаас эрхэмлэн эмийн үйлдвэрлэл,эмзүйн судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

Эм судлалын хүрээлэн нь Монгол улсын хэмжээнд анхны хувийн хэвшлээс үүсэлтэй судалгаа, эрдэм шинжилгээ эрхлэх үйл ажиллагаа бүхий төрийн бус байгууллага юм. Тус хүрээлэн нь 1990 онд Эм зүйн ухааны доктор Л.Хүрэлбаатарын санаачлагаар шинэ эм зохион бүтээх чиглэлтэйгээр байгуулагдсан. 2010 оноос эхлэн Эм судлалын хүрээлэн нь судалгаа шинжилгээний ажлыг ойрын, дунд, урт хугацааны стратеги төлөвлөлтийг таван жилээр төлөвлөж ажиллаж ирсэний дүнд уг хугацаанаас өнөөг хүртэлҮйлдвэрлэгчийн фармалкопейн өгүүлэл 41, патент 20, стандарт 12-ыг тус тус батлуулж, Биологийн идэвхит бүтээгдэхүүний 16 гэрчилгээ авсан байна. Түүнчлэн эрдэм шинжилгээний өгүүлэг гадаад дотоодод нийт 50 гаруй хэвлэн нийтлүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд уламжлалт анагаах ухааны жоронд суурилсан Дармон, Нормон, Чун 7 эмийн суурь болон инновацийн судалгааг амжилттай хэрэгжүүлж зах зээлд Дармон, Нормоныг Монос Фарм ХХК-д шилжүүлсэн байна.

  • Алсын хараа

    МОНГОЛ ОЮУН СЭТГЭЛГЭЭГ ДЭЛХИЙД ТАНИУЛНА

  • Эрхэм зорилго

    Бид Шинжлэх ухаанаар жигүүрлэн Шилдэг технологитой Шилдэг бүтээгдэхүүнтэй Шилдэг ажиллагсадтай Шилдэг үйлчилгээтэй Шилдэг хамт олон болно.

  • Уриа

    МОНГОЛ ОЮУН СЭТГЭЛГЭЭГ ДЭЛХИЙД ТАНИУЛНА

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Эрүүл мэнд, Эмнэлэг, Эм хангамж

  • Үнэт зүйлс

    АЖИЛТАНДАА Бүтээлч орчин, Хөгжих ирээдүй ХЭРЭГЛЭГЧДЭЭ Шилдэг бүтээгдэхүүн, Шинэлэг үйлчилгээ ХАРИЛЦАГЧИДДАА Хамтын хөгжил

  • Байгуулагдсан он

    1990

  • Ажилтны тоо

    2500

Видео

Монос Групп-н салбар компаниуд

  • Монос Групп
  • Монос Хүнс ХК
  • Монос Улаанбаатар
  • "Монос Фарм" ХХК
  • МоносФармТрейд ХХК
  • Монос Косметик
  • Коор Майнд ХХК
  • Грийн гэйт интернэйшнл ХХК
  • Энхийн Шүүдэр ХХК
  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Чоймболын гудамж М-плаза 11 давхар, Монос Группийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.