Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 2-р хороо, Нарны зам-13, Ниссан төв өөрийн байранд

Бидний тухай

Моннис Группын ууган компани Моннис Интернэшл ХХК нь 80 гаруй жилийн түүхт Японы тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдийн нэг Ниссан Мотор компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчөөр 1998 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Улмаар 2012 онд Моннис Моторс ХХК байгуулагдаж Ниссан брэндийн албан ёсны төлөөлөгчөөр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид Ниссан брэндийн шинэ загварын автомашиныг Монголын хэрэглэгчиддээ цаг алдалгүйгээр хүргэдэгээс гадна автомашины борлуулалтын дараах үйлчилгээ болох Ниссан оргинал сэлбэгийн худалдаа, баталгаат засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Ниссан автомашин нь загварынхаа онцлог, ялгаанаас шалтгаалж улс орон бүрт харилцан адилгүй өөр загварууд үйлдвэрлэгддэг билээ. Манай компанийн хувьд Япон, АНУ, Энэтхэг, Англи, Тайланд улсад байрлах Ниссаны үйлдвэрүүдээс 20 гаруй загварын Ниссан брэндийн автомашиныг захиалан импортолдог.

Бид 2006 онд Сүхбаатар дүүрэгт Ниссаны олон улсын стандартын дагуу Монгол Улсад анхны автомашины үзүүлэнгийн танхим, засвар үйлчилгээний төвийг барьж ашиглалтанд оруулснаас хойш компанийн үйл ажиллагаагаа тэлж, хэрэглэгчиддээ ойр байх зорилгоор 2012 онд Эрдэнэт хотод Ниссан засвар үйлчилгээний салбарыг, 2018 онд Сүхбаатар аймагт салбараа тус тус нээгээд байна.

© Моннис моторс ХХК. 1998-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.