Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
976-305646
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26-р хороо Их монгол Улсын гудамж "Энканто Таун" хотхонд CЭЭКЛ ХХК-ийн Төв оффис

Бидний тухай

Манай компани нь  1996 оноос эхлэн хүнсний бараа бүтээгдэхүүн импортлон монголын зах зээлд нийлүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. "Моннидер"  ХХК,  "Сээкл"  ХХК,  "Оргил Констракшн" "Голенсвит" ХХК  "Камдер"  ХХК  ESSК ХХК  зэрэг охин компаниудтайгаар нийт  1 мянга орчим ажилтан албан хаагчидтайгаар дотоод хүнсний худалдаа, импортын худалдаа, барилга, спорт цогцолбор, үл хөдлөх худалдааны  чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. ( Гадаад худалдаа)  Манай компани нь 60-аад улс орны 50 гаруй нэр хүндтэй пүүс компаниудтай хамтран ажиллаж,  1000 орчим нэр төрлийн бараа  бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэн худалдаалж байна. Манай худалдаа үйлчилгээний салбарт супермаркет, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Одоогоор Монголын зах зээлд "ОРГИЛ" нэртэй 11  сүлжээ дэлгүүр ажиллаж байна.  Бөөний болон сүлжээ дэлгүүрүүдээрээ дамжуулан өөрийн импортын бараа бүтээгдэхүүнээ болон дотоод үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хямд үнэ өргөн сонголттой хүргэн үйлчилж байна. Мөн монгол орныхоо бүтээн байгуулалтад хөл нийлүүлэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор Энканто таун, орон сууц худалдаа үйлчилгээ, Спорт цогцолбор, оффис, 7-н давхар авто граж, зочид буудал зэргээс бүрдсэн дээд зэрэглэлийн цогцолбор хотхоны барилгын төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. МХАҮТ-ээс жил бүр шалгаруулдаг "ТОП 100" шалгаруулалтад сүүлийн 10 жил тасралтгүй шалгарч, сүүлийн 6 жил татвар төлөлтийн үзүүлэлтээр Үндэсний Татварын Газраас "Шилдэг Татвар Төлөгчөөр" шалгараад байгаа үндэсний томоохон байгууллагуудын нэг болно.

© Моннидер ХХК. 1996-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.