Үндсэн хувилбар

Бидний тухай

“Монложистикс Ворлдвайд” ХХК нь 2005 оноос эхлэн олон улсын тээвэр зуучлал, тээврийн ложистик үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулан үйлчилгээнийхээ цар хүрээг үе шаттайгаар өргөжүүлэн хөгжүүлж ирсэн оюунлаг үйлчилгээг эрхэмлэдэг, салбартаа тэргүүлэгч үндэсний баялаг бүтээгчдийн нэг билээ. Бидний амжилт нь мэргэжлийн чадварлаг баг хамт олон, арвин их туршлага, оновчтой ложистик шийдлүүд, орчин үеийн менежментийн арга барилыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хэвшүүлсэнтэй салшгүй холбоотой.

Одоогийн байдлаар манай компани дэлхийн 6 тивийн 85 орны 300 гаруй харилцагч түншүүдийн өргөн сүлжээ, Замын Үүд, Сүхбаатар, Алтанбулаг, Гашуун Сухайт зэрэг хилийн боомтууд, Дархан, Эрдэнэт хотууд дахь өөрийн төлөөлөгчийн газруудаар дамжуулан бүх төрлийн тээвэр ложистикийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Бид монгол Улсын тээвэр ложистикийн салбарт анх удаа Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад нэр хүнд бүхий Германы TUV Rheinland байгууллагаар баталгаажуулалт хийлгэсэн компани боллоо. Манай бүтээлч хамт олон ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлснээр ЭРХЭМ ХҮНДЭТ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ хүсэл шаардлагад нийцсэн тээвэр ложистикийн чанартай үйлчилгээг хүргэж байна.

Ажлын байрны зарууд

  1. ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН МЭРГЭЖИЛТЭН7 сарын 16. 10:12
  2. ЗАМЫН-ҮҮДЭД ГААЛИЙН БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТЭН7 сарын 16. 10:10

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Монложистикс Ворлд Вайд ХХК. 2005-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.