Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монхорус Интернэшнл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Монхорус интернэшнл” ХХК нь 1997 онд байгуулагдсан бөгөөд тэр үеэс хойш улс орныхоо барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан, дэвшилтэт шинэ техник технологийг зах зээлд нэвтрүүлсээр ирсэн билээ. Цахилгаан эрчим хүчний хангамж доголдож, ихээр тасалддаг байсан тэртээ 2000 оны эхээр Английн FG Wilson брэндийн Дизель генераторуудыг дотоодын зах зээлд танилцуулан, түүнийг автомат ажиллагаанд оруулснаар хэрэглэгчдийг цахилгааны тасалдлаас үл хамааран үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлсэн. Үүнээс хойш дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн тоног төхөөрөмжүүдийг импортлон нийлүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлсээр байна. Тухайлбал 2014 оноос АВВ брэндийн албан ёсны дистрибьюторын эрх авч, өндөр, нам, дунд хүчдлийн тоног төхөөрөмж, реле хамгаалалт, СКАДА, давтамж хувиргагч гэх зэрэг эрчим хүчний автоматжуулалт хэмнэлтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, угсарч суурилуулах болон инженерингийн шийдэл гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, зураг төсөл боловсруулах, сургалт, семинар зохион байгуулах, засвар оношлогоо хийх зэрэг үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч бүгдэд эрх тэгш шударгаар хандан үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцөлийг бид бүрдүүлэх үүрэгтэй. Мэргэжлийн ур чадвар гүйцэтгэлтэй уялдсан ажил албан тушаал, цалин хангамж, хөнгөлөлт эдлэх, ажлын байр цэвэр цэмцгэр эмх цэгцтэй, эрүүл ахуйн шаардлага аюулгүй ажиллагааг хангасан байна. Ажилтнууд гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцаа үзүүлэх болно.

“МонХорус интернэшнл” ХХК-ийн ажилтнууд нь компанийн эрхэм зорилгод хүрэхэд хамтын зүтгэл гаргаж, хамтын хариуцлага хүлээх, компанийн эрхэмлэх хүчин зүйл байх болно.

Хүний нөөцийн бодлогыг дараах үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ.Үүнд:

  • Ажилтнуудын мэдлэг ур чадвар, тэдгээрийн урам зориг, ажлын гүйцэтгэл нь компанийн өмнөө тавьсан зорилтуудад хүрэхэд шаардагдах гол хүчин зүйл, угтал нөхцөл байна гэдгийг бид ухамсарлана.
  • Хүний нөөцийн бодлоготой холбоотой аливаа шийдвэр гаргахад ажилтны тухайн албан тушаалд тавигдах мэдлэг мэргэжил, мэргэшил ур чадварыг хангасан эсэхийг урьтал болгоно.
  • Цалин хөлс, урамшуулал олгох, албан тушаалд дэвшүүлэх, шилжүүлэн ба сэлгэн ажиллуулах, орон тоог хасах, цөөрүүлэх, компанийн зардлаар сургалтад хамруулах, сахилгын шийтгэл ногдуулах болон бусад арга хэмжээг бүх ажилтнуудад нэгэн адил тэгш хэрэгжүүлнэ.
  • Компаниас шийдвэр гаргах үйл ажиллагаанд ажилтнуудын оролцох оролцоог дэмжих, аливаа асуудлыг нээлттэй байдлаар хамтаар хэлэлцэн шийдвэрлэх, багаар хамтран ажиллахад чиглэсэн байгууллагын соёлыг хөхиүлэн дэмжиж хэвшүүлнэ.
  • Уриа

    Бид чанарыг эрхэмлэнэ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж

  • Байгуулагдсан он

    1997

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэр гудамж-22, Магнолиа Оффис, 4 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.