Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
330788
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1, Чингэлтэй дүүрэг, I хороо Улаанбаатар хот 15160-0026, Монгол Улс

Нээлттэй ажлын байрууд

2019-11-12
Байгууллагын нягтлан бодогч

 
 
Санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлийг хангах, агуулахын тайлан болон санхүүгийн анхан шатны тайлан гаргах
 
Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг хэрэгжүүлэх

2019-11-11
Шууданч /хүргэгч/

Илгээмжийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтэл, хаяглалт, хамгаалалт зэргийг сайтар шалган хүлээн авч, хүргэж гардуулан бүртгэл тооцоо хөтлөх.
Үйлчилгээний хүрээг өргөтгөх, соёлч, шуурхай үйлчлэх, үйл ажиллагаагаа сурталчлах, орлого солилцоо нэмэгдүүлэх талаар идэвх, санаачилгатай ажиллах,
Касс-ялгагч, ялгагчаас шуудангийн бүх төрлийн илгээмжийг хүлээн авах бүртгэлд ангилал, тоо, ширхэгийг цаг хугацаатай бичиж, гарын үсэг, тайлалтайгаар зурж хүлээн авах,
Ялгагчийн боловсруулсан буухиа, баталгаатай бичиг захидал, боодол болон илгээлтийн бүрэн бүтэн байдлыг нэг бүрчилэн шалгаж, илгээлтийн мэдэгдэл, урилга, хэвлэл зэргийг хүргэлтийн дэвтэрт бичсэнтэй тулган бүрэн хүлээн авах бөгөөд, харин хүргэлтийн дэвтэрт /хүлээлцэх бүртгэл/ бичигдээгүй зүйлсийг хүлээн авч гардуулахыг хориглоно
Хүлээн авсан шуудангийн илгээмжийг хүргэлтийн маршрутын дагуу хяналтын хугацаанд нь багтаан хүргэж биечлэн гардуулна.

2019-11-11
Дотоод ажлын мэргэжилтэн

-Компанийн улирал, жилийн ажлын төлөлвлөгөө тайланг нэгтгэн гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, дүн мэдээг нэгтгэн гаргаж тайлагнах ажлыг хариуцах
- Газар хэлтэсийн үйл ажиллагааг уялдуулах хамтын ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
-Ажилтнуудын ажлын сахилга бат, ёс зүйг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, ажилтнуудын үйл ажиллагаанд хөдөлмөрийн дотоод журмыг мөрдүүлэн дотоодын хяналтыг тавьж удирдлыгын манлайлалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
-Газар хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх, арга зүйн удирдлагаар хангах
-Харьяа яам, агентлаг болон эрх бүхий байгууллагаас өгсөн үүрэг даалгавар, захирлын тушаалын хэрэгжилтэнд хяналт тавих
  

2019-11-11
Үйлчилгээний ажилтан /касс/

- Үйлчлүүлэгч, хэрэглэгчдээс шуудангийн илгээмжийг хүлээн авах, марк, үнэт цаас болон бусад зүйлийн худалдаагаар үйлчлэх, сурталчлан таниулах,
- Хэрэглэгчдээс хүлээн авч байгаа бүртгэгдсэн болон энгийн шуудангийн илгээмжийг хүлээн авахдаа очих, буцах хаяг, баглаа боодол, битүүмжлэлтийг сайтар шалган, шуудангийн илгээмжийн ангилал, нэр төрөл, хэмжээ болон аюулгүй байдал /шуудангаар явуулахыг хориглосон зүйл байгаа эсэх/, шуудангийн дүрэмд тохирох эсэхийг шалгаж жинг тодорхойлсны үндсэн дээр зөв тарифжуулахын зэрэгцээ шуудангийн илгээмжийн маркжуулалтанд хяналт тавьж ажиллах.
- Худалдан борлуулахаар хүлээн авч байгаа марк, үнэт цаас болон бусад бараа материалыг падаантай тулган хүлээн авч, тооцоо хийх,
- Сар бүр тооллого хийж, тооцоо бодох,
- Албан байгууллагаас зээл тооцоогоор явуулж байгаа шуудангийн илгээмжийг хүлээн авахдаа албан зээлийн маягт /М150/ болон системд цэвэр гаргацтай хөтөлж, тайлалтай гарын үсгээр нь баталгаажуулан, тооцоог сар бүрийн эцсээр таслан /системээс/ хэвлэн тулгаж эрхлэгчээрээ хянуулж санхүүд өгөх,
- Кассаар хураасан бэлэн мөнгийг санхүүгээр баталгаажсан квитанциар тооцоо хийж зөрчил дутагдал гаргахгүй ажиллах,
- Анхан шатны бүртгэлийг бүрэн гүйцэд, зөв хөтлөх
- Борлуулалтын тооцоог хийж, бэлэн мөнгийг өдөр бүр банкинд тушааж, үлдэгдлээ тооцож, ня-бо, нярав буюу салбарын эрхлэгчтэй тооцоо нийлж, өр дутагдалгүй ажиллах,
 

2019-11-11
маркетинг мэргэжилтэн

 

Маркетингийн бодлого болон менежментийг боловсруулж төлөвлөх.
Маркетингийн судалгаа, үнэлгээг хийх, маркетингийн сурталчилгаа явуулах.
Реклам зар сурталчилгааны компаниуд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдтэй харилцах.
Тухайн нэр төрлийн барааны зах зээлийг тодорхойлох.
Өөрийн компанийн бараа, бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд гаргах нэвтрүүлэх зар сурталчилгааг зохион байгуулах.
Байгууллагын зорилгод нийцүүлэн зах зээлийн үнийн дүн болон бараа сурталчлах зэрэг олон хүчин зүйлийн мэдлэгт тулгуурлан маркетингийн стратегийг тодорхойлон боловсруулах.
Харилцагч байгууллагуудтай  гэрээ байгуулах.

2019-11-11
Архив бичиг хэргийн мэргэжилтэн

-Архивын үйл ажиллагааг стандартын дагуу хөтлөн явуулах
-Компаний бичиг баримтыг стандартын дагуу хөтлөх хадгалах
-Ажилчдад архивын талаар мэдлэг мэдээлэл өгөх 
-Баримт бичгийг зөв цэгцтэй явуулах, хадгалах

2019-11-05
Өтрөг, норм, зардлын хяналт хариуцсан эдийн засагч

Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг тооцоолох, үнэ тарифийн санал боловсруулах
Компанийн ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, зардлын болон хөдөлмөр зарцуулалтыг нормчлох
Компанийн болон салбар нэгжүүдийн зардлын үзүүлэлтүүдэд хяналт тавих, ШҮГ-уудын зардлын болон санхүүжилтийн төлөвлөгөөнд хяналт тавих

Ажлын байрны зарууд

  1. Байгууллагын нягтлан бодогч11 сарын 12. 15:32
  2. Шууданч /хүргэгч/11 сарын 11. 15:44
  3. Дотоод ажлын мэргэжилтэн11 сарын 11. 15:23
  4. Үйлчилгээний ажилтан /касс/11 сарын 11. 15:00
  5. маркетинг мэргэжилтэн11 сарын 11. 12:21

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

© Монгол шуудан ХК. 1921-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.