Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монголын барилгын үндэсний ассоциаци

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь ТББ-ын тухай хуулийг үндэслэн барилга хот байгуулалтын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувь хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, тэднийг гишүүнээр баталгаажуулсан, гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг, үйл ажиллагаа нь төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар ажилладаг ашгийн бус байгуулага юм.

МАНАЙ ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Монгол улсын барилга, хот байгуулалтын салбарт бизнесийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож, тус салбарын талаар төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүд, дэмжигчдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгуулахыг эрмэлзэж, гишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрт ажил үйлчилгээ үзүүлэх замаар салбарын хөгжлийг эрчимжүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ:

Барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийн үзэл баримтлал, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах ;

Барилга, хот байгуулалтын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, мөрдөгдөж буй хууль тогтоомжид бодлого нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал өгөх;

Барилгын салбарт бизнесийн тааламжтай, тогтвортой орчинг бүрдүүлэхэд чиглэсэн санал боловсруулж, холбогдох төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, шийдвэрлүүлэх;

Ассоциацийн гишүүдийн болон тухайн салбарын хууль ёсны эрх ашгийг хохироосон төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хянуулах, өөрчлүүлэх, хүчингүй болгуулах талаар холбогдох байгуулагад санал тавих, шийдвэрлүүлэх;

Төрөөс барилгын салбарт явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой чиглэлээр төсөл болосвруулж, төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан хэрэгжүүлэгч байгууллага болж оролцох;

Ассоциацийн гишүүдийг барилга, барилгын материалын үйлдвэрлэл, түүний техник, технологи; эдийн засаг-санхүү; бүтээгдэхүүний үйлчилгээний зах зээл, үнэ, холбогдох хууль тогтоомж болон бусад мэдээллээр хангах;

Ассоциацийн гишүүдийг сургалт, семинар, зөвлөгөөн, давтан сургалтанд хамруулах, гишүүн байгууллагуудын ажиллагсдын сургалт, мэргэжил дээшлүүлэх асуудалд тусалж, энэ төрлийн мэргэжлийн байгууллагуудтай ажлаа уялдуулан зохицуулах;

Баилга хот байгуулалтын салбарын бизнесийн болон төрийн бус байгууллагуудын өргөн түншлэл, бодлого, хамтын ажиллагааны цогц нэгдмэл байдлыг хангаж, тэдний хооронд

эрүүл харилцааг бий болгон, шаардлагатай үед төр засаг болон гадаад, дотоодод тэднийг төлөөлөх;

Ахмад үеэ халамжлах, ахмад болон залуучуудын холбоог бэхжүүлэх;

Гишүүдийг гадаад, дотоодын болон олон улсын байгууллагуудтай үйлдвэрлэл, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны шууд харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны хэлбэрүүдийг эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх;

Ижил төстэй олон улсын төрийн болон төрийн бус байгууллагад гишүүнээр нэгдэн орох, ижил зорилго бүхий дотоодын төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, тэдний бодлого, үйл ажиллагааг нь салбарын хэмжээнд дэмжин ажиллах;

Гишүүд ба бусад хуулийн этгээд, хувь хүмүүсийн хооронд гарсан маргааны асуудлаар гишүүдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөхөд зуучлах;

Барилгын салбарт ажиллагсдын нийгмийн асуудал, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, шагнал урамшууллын талаар холбогдох төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    20

Зургийн цомог

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар 15141, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж 24, МН Тауэр, 8-р давхар, 805, 806, 811 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.