Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монголын Оюун Ухааны Академи

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж, оюуны хүрдийг таниулна" уриатай Монголын Оюун Ухааны Академи нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн энэ эрин зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх үүднээс оюуны хөгжлийн олон талт сургалт, судалгааг явуулж хүүхэд, залуусын оюуны чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн “Сурах арга барил”-ыг эзэмшүүлж оюуны хязгааргүй нөөц бололцоог нь нээсээр байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд бид давтагдсан тоогоор 80,000 гаруй хүнийг урт болон богино хугацааны сургалтууддаа хамруулахаас гадна 500 гаруй байгууллагын ажилтан, албан хаагчдад сургалт явуулсан байна. Сургалтыг мэргэжлийн өндөр чадвартай, мэдлэгээ бусдад хуваалцах мэдрэмжтэй шилдэг залуу багш нараар шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практикийг хослуулсан суралцагч төвтэй сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж оюуны онцгой чадваруудыг суралцагчдад эзэмшүүлж байна.

Бид эрхэм зорилгынхоо хүрээнд дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэн хүүхэд, залуусыг дотоод, гадаадын тэмцээнд оролцон өөрийгөө сорих боломжийг олгосоор байна. Өнөөг хүртэл манай хамт олон дотооддоо оюуны спортын 121 тэмцээнийг зохион байгуулж давтагдсан тоогоор 21,000 гаруй тамирчдыг хамруулсан. Мөн Америк, Англи, Швед, Герман, Хятад, Япон, Солонгос, Энэтхэг зэрэгхорь гаруйулсад зохиогдсон 60 тэмцээндшигшээ багаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, түргэн бодолт, рубикийн шоо, хурдан уншлага, спорт өрөлт зэрэг олон төрлөөр олон улс, тив дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж 101 цом, 1115 медаль хүртэн, Гиннес, Дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож эх орноо олон улсад амжилттай сурталчилж байна.

Өнөөдөр бид Монгол орныхоо өнцөг булан бүрт оюуны үрийг тарихаар Улаанбаатар хот болон 18 аймагт32 франчайз салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлхийд тэргүүлэх Монгол оюуныг хамтдаа бүтээцгээе!

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр

  • Уриа

    Сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж, Оюуны хүрдийг дэлхийд таниулна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Боловсрол, Шинжлэх ухаан

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    140

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, "Гэгээнтэн" оффис, 603 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.