КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАММЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
Богино хугацаанд ур чадвараа дээшлүүлж, хэрэглээний программ дээрх шинэ шинэ боломжуудыг олж мэднэ.
- Сургалтын гарын авлагаар хангаж, хичээл дээр хийгдсэн файлууд дагалдана.
- Бизнес эрхлэгчид болон албан хаагчид, оюутан залуус, шинээр ажилд орж байгаа бүх насныханд зориулсан болно.
POWER POINT ИЛТГЭЛ БЭЛТГЭХ
PowerPoint програмын үндсэн командуудтай танилцах, Slide буюу хуудасыг ажиллуулах, хугацаа тохируулах, илтгэл, тайлан мэдээллийг цэгцтэй, сонирхолтой ойлгомжтойгоор бэлтгэх, слайдаа автоматаар явуулах, цаг тохируулахилтгэлийг хэрхэн оновчтой зөв тавих аргачлалы зэргийг сурна. Сонсогчдын танхимыг удирдан зохион байгуулах, илтгэх ур чадварыг хэрхэн бий болгох зэрэг хичээлүүд орно.
WORD БИЧИГ БАРИМТ БОЛОВСРУУЛАЛТ
Энэхүү сургалтаар MS-Word болон PowerPoint програмыг эзэмшихийн зэрэгцээ бизнесийн бичиг баримт боловсруулан Монгол улсад мөрдөгдөж буй албан бичгийн стандартаар текстээ хэвжүүлэх, их хэмжээний текстэн мэдээлэлтэй ажиллах хялбар аргуудын талаар суралцах болно.
EXCEL ПРОГРАМААР БИЗНЕСИЙН ТООЦООГ ХӨТЛӨХ СУРГАЛТ
Уг сургалтаар, MS- Excel програмын үндсэн функцуудыг хэрэглэж сурах, график байгуулах, санхүүгийн тооцоо, цалингийн тооцоо хөтлөх, томъёо оруулах, бүртгэл мэдээлэл хөтлөх зэргийг сурч, Excel програмыг эзэмших болно.
АРВАН ХУРУУНЫ БИЧЭЭЧИЙН СУРГАЛТ
Компьютерийн гарын үндсэн байрлалыг эзэмшиж, арван хуруугаар зөв, хурдан бичиж сурна.Бид өдөр тутам бичиг баримт боловсруулахдаа шивж бичих гэж их цаг хугацаа зарцуулдаг билээ. Та ажил хэргээ хурдан шуурхай гүйцэтгэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ сургалтанд заавал хамрагдаарай.
ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ СУРГАЛТ
Бид интернэт хэрэглээ гэхээр өнгөц ойлголттой байдаг. Харин энэхүү сургалтанд хамрагдсанаар интернэтийг бүрэн хэрэглэж сурахаас гадна цахим шуудан илгээх, хүлээн авах, дүрсээ харан ярих зэрэг таны цаг, мөнгийг хэмнэж чадах интернэтийн хэрэглээг заана. Мөн интернэт хайлтын систем, цахим хуудасуудыг танилцуулж, хэрэгтэй мэдээллээ хэрхэн түргэн шуурхай хайх, татаж авах аргачлалуудыг сурна.
PHOTOSHOP CS6 & PUBLISHER 2010 СУРГАЛТ
Энэ сургалтаар, хэвлэлийн эх бэлтгэлийн үндсэн ойлголтуудын талаарх мэдлэг олгох Adobe Photoshop CS6 програм хангамжийг ашиглаж, анхан болон дунд шатны фото зургийн засвар, эвлүүлэг хийх, эх бэлтгэх чадварыг олгоно. Мөн MS-Publisher 2010 програм ашиглан байгууллагын танилцуулга, нэрийн хуудас, ном, сонин сэтгүүл гэх мэт бүх төрлийн эхийг бэлтгэх онолын мэдлэг болон практик чадвар олгоно.
Outlook программын сургалт
Электрон шуудангаар захиа илгээх, оффисийн туслагчаас тусламж авах захиануудыг тоймлох Outlook программын харилцах цонхны Toolbar-ыг ангилж цэгцлэх, илгээмжийг хаяглах, редакторлах тєлєєлсєн дvрсийг офисийн завсрын санах ойд дамжуулах илгээмжийг зєв бичих дvрмээр шалгах мессежид баримт хавсаргах, Мессежийн илгээлтийн тохиргоог тохируулах, илгээмжийг уншиж хариу єгєх, ирсэн хавсралтуудтай уншиж танилцах, устгах,эрэмбэлж ангиллах, илгээмжтэй хавтсыг хянах, хайлтыг хийх болон хувийн хаягийн дэвтэр хєтлєх,хаягийг дэвтэрт оруулах
Элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага:
Сургалтанд бүртгүүлэхдээ төлбөрөө авч ирэх.
Сургалтанд бүртгүүлсэн боловч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд төлбөр буцаах болон сургалтыг хойшлуулах боломжгүй болохыг анхаарна уу. Иймд та бүхэн өөрийн цаг заваа сайтар төлөвлөсний үндсэн дээр бүртгүүлэхийг хүсье.
Олгох бичиг баримт: “КОМПЬЮТЕРИЙН ХЭРЭГЛЭЭ” СЕРТИФИКАТ
Сургалтын хэлбэр: Практик дадлага, зөвлөгөө
Бүрдүүлэх материал: ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХИЙН ХУУЛБАР, 1 % ЦЭЭЖ