Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бишрэлт Холдинг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Бишрэлт Групп" ХХК-ийн Толгой компани болох “Бишрэлт Холдинг” ХХК нь анх 1994 онд “Бишрэлт” ББХК нэртэйгээр худалдаа үйлчилгээний чиглэлээр Улаанбаатар хотод байгуулагдсан бөгөөд үйл ажилгааныхаа цар хүрээг тэлсэн Бишрэлт групп нь банк санхүү, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлийн 13 охин компанитай.

Бишрэлт Группийналсын хараа

Эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чадамжтай, ард түмэндээ мэдэгдэхүйц ашигтай, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчиддээ үлэмж өгөөжтэй, үндэсний хэмжээний шилдэг Групп, Ази Номхон Далайн орнуудын тэргүүлэгч корпорациудын хүчтэй өрсөлдөгч, хамгийн сайн түнш нь байна.

Бишрэлт Группийн эрхэм зорилго

Хэрэглэгчдээ эрхэмлэн дээдэлж, эрэлт хэрэгцээг нь бүрэн хангасан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, оюуны болон техник технологийн ололтод тулгуурласан ирээдүйтэй үйлдвэрлэл эрхэлж Монгол улсын эдийн засгийн хөгжил, нийгмийн баялгийг бүтээх үйлсэд бодитой хувь нэмэр оруулна.

Бишрэлт Группийн хамт олны үзэл баримтлал:

-Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, үндэсний эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна.

-Бизнесийн үйл ажиллагаанд хууль эрхийн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн хэм, хэмжээг нарийн сахин биелүүлнэ.

-Харилцагч, хамтран ажилладаг байгууллагын эрх ашгийг хүндэтгэж, шударга өрсөлдөөний зарчим баримталж, бусдын үнэт зүйлийг хүндэтгэнэ.

-Хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагаас компанийн засаглал, зохистой удирдлагыг хэрэгжүүлж, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллана.

-Хүний нөөцийн зохистой бодлогыг хэрэгжүүлж ажиллагсдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлж, хамт олон, хувь хүний үзэл бодол, хүсэл сонирхолыг дээдэлнэ.

-Компанийн ажилтан бүр эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үргэлж шинийг эрэлхийлэн бүтээлчээр ажиллаж, хөдөлмөрийн үр дүнгээ шударгаар үнэлүүлнэ.

-Байгаль орчин, улс орны аюулгүй байдал, бусдын хууль ёсны эрх ашгийг хохироосон бизнес, үйл ажиллагаа эрхлэхгүй байна.

-Шинэ санаа, шинэ технологийг нэвтрүүлэгч, баялаг бүтээгч, хөгжүүлэгч байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Менежмент

  • Байгуулагдсан он

    1994

  • Ажилтны тоо

    1800

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.