Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монбейкери ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монбейкери ХХК нь анх 1998 онд байгуулагдан 4 ажилтантай цех, дэлгүүрийн шийдлээр үүд хаалгаа нээж байсан бол одоо 5 цехэд /талхны үйлдвэр, бейкери үйлдвэр, бялууны үйлдвэр, зуушны үйлдвэр, төв цех/ нийт 180 гаруй ажилтантай,200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, 300 орчим гэрээт борлуулагчтайгаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Шинэхэн халуун талх, нарийн боов, бейкериг хэрэглэгчдэд хүргэх таатай замыг бий болгохыг хамгийн анх зорьж instore bakery буюу дэлгүүр доторх цехийг УИД дотор нээн ажиллуулсан нь одоог хүртэл маш амжилттай ажиллаж байна. Дэлхийн алдартай бейкери, кофе шопын соёл дэвшлийг цаг алдалгүй Монголдоо нэвтрүүлж үйлчлүүлэгч харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээд зэргийн түвшинд байлгах зорилготойгоор ажиллаж байна. Бидний гол бүтээгдэхүүн үйлчилгээ нь эрүүл мэндэд тустай төрөл бүрийн талх, 100 гаруй нэр төрлийн нарийн боов амттан, Монголдоо анхдагч болох мусе торт мөн үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн хэлбэр хийц дизайн, амтны өргөн сонголттой амтат бялуунуудыг өдөр бүр шинээр үйлдвэрлэн гаргадаг.

Монбейкери ХХК нь Монгол улсын бейкериний зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлсэн нэр хүндтэй компани бөгөөд Caffe bene , Caffe Ti Amo , Adesso, Tous Les Jours брэндүүдийг Монголдоо нэвтрүүлсэн билээ.

  • Уриа

    Эрүүл бас амттай

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хүнсний үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1998

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо Монбейкери ХХК

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.