Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, Сөүлийн гудамж, Түшиг төв, 301 тоот

Нээлттэй ажлын байрууд

2019-07-19
PR MANAGER / ПИ АР МЕНЕЖЕР

Компанийн үйл ажиллагааг олон нийтэд цаг тухайд нь сурталчлан таниулах, компанийн хэрэгжүүлж буй бүхий л төслүүд, бодлого, шийдвэрүүд, үйл ажиллагаа, түүнтэй холбоотой зохион байгуулагдаж буй бүх төрлийн арга хэмжээ, цаг үеийн мэдээ мэдээллийг олон нийтэд үнэн зөв, түргэн шуурхай мэдээллэж, байгууллага болон зорилтот олон нийтийн хоорондох харилцааг сайжруулан, удирдлагын багт дэмжлэг үзүүлэн ажилллах.

2019-07-18
УУРХАЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Уурхайн хүний нөөцийг удирдаж, хүний нөөцтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцан ажиллах ба уурхайн хэмжээний хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, сонгон шалгаруулах, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дүрэм, журам боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх.

2019-07-17
ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР /Хөшөөтийн уурхайд/

Хуурай баяжуулах үйлдвэр, дизель генераторуудын цахилгаан тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг бүрэн хангаж, аюулгүй ажилгааны дүрмийн дагуу хэрэгжилтийг ханган ажиллах, үзлэг шалгалтыг тогтмол хийж илэрсэн зөрчлийг цаг тухай бүрт арилгаж ажиллах, мэдээ мэдээлэлийг дор бүр нь шууд удирдлагадаа танилцуулж МУ-ын эрчим хүчний тухай хууль, Цахилгааны техник ашиглалтын дүрэм болон бусад мөрдөгдөж байгаа норм дүрэм стандартын хүрээнд үйл ажиллагаагаа явуулан ашиглалтын үеийн  журналыг хөтөлж ажиллах. Эрчим хүч үйлдвэрлэлтэй холбоотой тооцоо болон баримт бичгийн ажлыг хөтөлж ажиллах

2019-07-17
ХАНГАМЖИЙН ТӨСЛИЙН ИНЖЕНЕР

Компанийн шинэ төслүүдэд дээр төлөвлөгөөг боловсруулж , зах зээлийн урьдчилсан судалгааг хийх, тендер шалгаруулах ажлыг алхам дараалалтай зохион байгуулах, урагш нь ахиулах, төслийн хэрэгжилтийн явцын төлөвлөгөөний дагуу худалдан авалтын ажлыг хэрэгжүүлнэ;
Төслийн барилгын төлөвлөгөөний дагуу худалдан авалтын, хэрэгжилтэд хяналт тавих; Барилгын талбайд явагдаж буй ажилд хяналт тавих, тэдгээрт үндэслэн ажлын төлөвлөгөө, хуваарь, барилгын ажлын явцад шаардагдах мэдээлэл боловсруулах;
Дотоод болон олон улсын тээврийн ажлуудыг ашигтай, боломжтой нөхцлөөр зохион байгуулах, судалгаа хийн гэрээ байгуулах;
Хангамжийн албаны менежерийн удирдлага дор төсөв тооцоогоо нямбай сайн хийж, төсвийг төслийн худалдан авах явцад үр дүнтэй зарцуулах.

2019-07-17
ХАНГАМЖИЙН АЖИЛТАН

Өгөгдсөн төслийн дагуу худалдан авалт, гэрээ хэлцэл, агуулах, тээвэр зохицуулалттай холбоотой ажлуудыг хариуцан ажиллана.

2019-07-17
БАРИЛГЫН ИНЖЕНЕР /Хөшөөтийн уурхайд/

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд Нүүрс угаах үйлдвэрийн барилгын ажлын ерөнхий даалгавар боловсруулах, тендер бэлтгэх, гүйцэтгэлтэй холбоотой ажлуудыг зохион байгуулах, хяналт тавих. 
 

2019-07-17
САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕР /Хөшөөтийн уурхайд/

Төслийн барилгын шугам сүлжээний ажлыг бүхэлд нь хариуцан ажиллах.  

2019-07-17
ЦАХИЛГААН АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР /уурхайд/

Хөшөөтийн уурхайн угаах үйлдвэрийн цахилгаан автоматжуулалтын ажлыг хариуцаж, уг төсөлтэй холбоотой бусад бэлтгэл ажлуудыг хийх, мэргэжлийн хүрээнд уг төслийг саадгүй явуулахад туслалцаа үзүүлэх.

2019-07-16
ХЯТАД ХЭЛНИЙ ТЕХНИКИЙН ОРЧУУЛАГЧ /УУРХАЙД/

Хятад-Монгол, Монгол-Хятад хэлний аман болон бичгэн орчуулга хийх

© МоЭнКо. 2007-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.