Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, БЗД, Зүүн дөрвөн зам, Зүүн Хүрээ хотхон, 203 байр, 4 давхар, өөрийн байранд

Бидний тухай

2002 он 02 сарын 22-нд  "Эм Эм Си Жи" ХХК албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн.  Компанийн эрхэм зорилго нь "Үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр болзошгүй эрсдлийг бууруулж ашиг орлогыг нь нэмэгдүүлэх замаар Бүс нутгийн бизнесийн судалгааны салбарын зах зээлд тэргүүлэгч болох"  юм.  

 

Бид бизнесийн болон нийгмийн чиглэлийн бүхий л төрлийн судалгаа шинжилгээг голлох чиглэлээ болгон ажилладаг бөгөөд дагалдах чиглэлээр маркетинг борлуулалтын зөвлөгөө, хүний нөөц чадавхижуулах сургалт, байгууллагын маркетинг PR-ийн үйл ажиллагааг зохион байгуулах, маркетингийн болон бизнес төлөвлөгөө боловсруулах зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Захиалгат судалгаанаас гадна нийгэм дэхь цаг үеийн шинжтэй үйл явдал, улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн хүрээний бүхий л асуудлаар олон нийтийн санал бодлыг тандан судлах ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

 

Бид 17 жилийн хугацаанд 100 гаруй бизнесийн болон нийгмийн салбарын чиглэл тус бүрд 200 гаруй олон улс, төрийн байгууллага, гадаадын болон дотоодын бизнесийн байгууллагуудын захиалгаар 500 орчим судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан байна. 

 

2018 оны байдлаар нийт Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 200 мянган өрхөөр зочилж, 400 мянга орчим иргэдтэй ярилцлага хийж, тэдний санаа бодлыг бизнесийн байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааг нь сайжруулах, олон улсын байгууллага болон төр засгийн бодлого, шийдвэр гаргалтад тусган ажилласан.
 
 
Мөн "Эм Эм Си Жи" ХХК нь маркетинг, борлуулалт, судалгааны чиглэлийн 30 удаагийн танхимын, 80 орчим удаагийн байгууллагын сургалт зохион байгуулж нийтдээ 500 ажилтнуудыг хамруулж, тэднийг илүү мэргэшихэд нь туслан ажилласан байна.  
 
© Эм Эм Си Жи ХХК. 2002-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.