Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХУД 2-р хороо "Мишээл Групп" ХХК-ийн өөрийн байр

Бидний тухай

Биднийтухай

 

1980 онд төрийн 100% өмчит “Таван-Эрдэнэ” ХК нэртэйгээр байгуулагдаж арьс ширний анхан шатны үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаад, Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж 1993 онд “Чоно” ХХК хувьчилснаар 100 %, хувийн өмчит компани болсон.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Бүх төрлийн тавилга, гэр ахуйн барааны төрөлжсөн “Мишээл худалдааны төв”
  • Олон улсын болон дотоодын үзэсгэлэн яармаг, соёл урлагын арга хэмжээ зохион байгуулах “Мишээл Экспо” төв
  • Агуулахын түрээс- Бизнес Парк

“Мишээл Худалдааны төв” нь 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд анх 2700 м2 талбайтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол 2014 оны байдлаар сард 35 000 хүн үйлчлүүлдэг,170 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг, Монгол улсын тавилгын зах зээлийн 60хувийг эзэлсэнГэр ахуйн бараа, тавилгын худалдааны нэгдсэн төв болсон байна.

Мишээл Экспо” төв2004 оны 2-р сараас үзэсгэлэн яармаг, шоу бизнесийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн улсдаа анхдагч үзэсгэлэнгийн танхим бөгөөд одоогоор жилд 50 орчим үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулдаг үзэсгэлэнгийн зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлж байна.

Бидний амжилтууд:

  • Монгол Хятадын Худалдаа хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн- 2007 он
  • МҮХАҮТ-ийн Жинхэнэ гишүүн байгууллага-1998 он
  • МҮХАҮТ-ийн TOP-100 Аж Ахуй Нэгж Байгууллага-2007 он
  • Шилдэг аж ахуй нэгж байгууллага-2007 он
  • Нийслэлийн шилдэг Аж Ахуй Нэгж-2007 он
  • Зах зээлд тэргүүлэгч байгууллага 2007 он
  • Хан-Уул Дүүргийн Шилдэг Менежменттэй байгууллага-2007 он
  • Аялал Жуулчлалын холбооны гишүүн байгууллага-2007, 2008 он
  • Нийслэлийн Найдвартай Татвар Төлөгч байгууллага-2009 он
  • Нийслэлийн Найдвартай Татвар Төлөгч байгууллага-2010 он
  • Монгол Улсын Найдвартай Татвар Төлөгч байгууллага-2011 он
  • Хан-Уул Шилдэг Аж Ахуй Нэгж байгууллага-2011 он
  • МҮХАҮТ-ын TOP-150 Аж Ахуй Нэгж байгууллага-2012 он
  • МҮХАҮТ-ын TOP-150 Аж Ахуй Нэгж байгууллага-2013 он
© Мишээл Групп ХХК. 2004-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.