Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Мишээл Групп ХХК

Мишээл Групп ХХК
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Захиргааны менежер

Зочин, үйлчлүүлэгч, харилцагчдыг угтаж авах, үдэх,тэднийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах,  Түргэн шуурхай эелдэг, боловсон харьцах, цай кофегоор үйлчлэх; Төслийн танилцуулга өгөх, менежерүүдтэй холбож өгөх;  Загварын байрны дотоод зохион байгуулалтыг хангаж ажиллах; Борлуулалтын багийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хурал уулзалт зохион байгуулах; Борлуулалтын мэдээ, тайлан, бүртгэл хөтлөлт хийх; Албан хэрэг хөтлөх, боловсруулах;

Заслын ажилтан

Байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, гадна болон дотор засвар үйлчилгээ, заслын  ажлыг өнгө үзэмжтэй, чанарын шаардлагад нийцүүлж, төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх

Хамгаалалтын ажилтан

Хариуцсан обьектын эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, ашиглалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, гэнэтийн хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, үйлчилгээний байгууллагын стандартыг мөрдөж, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах

IT инженер

Байгууллагын дотоод сүлжээ, компьютер тоног төхөөрөмж, камер, зарлан мэдээллэх систем, холбоо дохиолол гэх мэт төхөөрөмжүүдийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах. Мэдээллийн аюулгүй байдлын стандартыг баримталж, мэдээлэл технологийн шийдлүүдийг боловсруулж нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын журам, зааварчилгаа боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавьж, компанийн нууцлалыг хангаж ажиллах.

Нярав

Компанийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад шаардагдах мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгийн өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээг хийж, НББ-д үнэн зөв тусгах, хөрөнгөнүүдийн үлдэгдлийн тайланг сар бүр гаргах, тэдгээрийн анхан шатны баримт бүрдэлтийг хийн ажиллах.

Хүний нөөцийн менежер

  Компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд хүний нөөцийн бүх чиг үүргүүдийг нэгэн жигд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, ажлын байрны хэрэгцээг судалж, чадварлаг хүний нөөцөөр хангах, ажилтнуудыг бүтээмжтэй сэтгэл хангалуун ажиллах, хөгжүүлэх идэвхжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай ажлуудыг зохицуулан, зохион байгуулах,  ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах, хөдөлмөрийн харилцааны асуудлыг зохицуулан ажиллах

Цахилгааны инженер

Барилга угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу, хяналтын төсөвт багтаан, төлөвлөсөн хугацаанд Монгол Улсын Барилгын тухай хууль, барилгын норм, нормативын баримт бичиг, стандартын дагуу гүйцэтгүүлэхэд явцын байнгын хяналт тавих; Зураг төсөл, инженерийн шийдэл тооцоо, техникийн шаардлагуудыг тодорхойлох, ажлын зургийн даалгавар боловсруулах, санал дүгнэлт өгөх, зургийн дагуу ажлын тоо хэмжээ гаргах, тооцоололд хяналт тавих; Цахилгааны угсралтын үе шатны ажилд ажлын зургийн дагуу тогтмол хяналт тавих; Төслийн багийг шаардлагатай мэдээ, мэдээллээр цаг тухайд нь хангах; Төслийг ашиглалтанд оруулахад шаардлагатай баримт бичгийн бүрдэлийг хариуцсан гүйцэтгэх;

Барилгын эдийн засагч, төсөвчин

Барилгын төсөв зохиох;  Төсвийн дагуу гүйцэтгэлд хяналт тавих;  Барилгын төсвийн үр ашгийн тооцоог хийх, хяналт тавих, дүгнэх; Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны баримт бичиг боловсруулах;  Төсөлд гарч болзошгүй эрсдэлийг тооцоолох, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах;    Материал, технологи, үнийн судалгааг тогтмол хийж, мэдээллийн сан бүрдүүлэх;

ХАБЭА-н инженер

ХАБЭА-н менежментийн бодлогын бичиг баримт боловсруулах, хэрэгжилтийг хангах; Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх; Үүссэн аюул, ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, амжилттай даван туулах;

Барилгын инженер

Барилга угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу, хяналтын төсөвт багтаан, төлөвлөсөн хугацаанд Монгол Улсын Барилгын тухай хууль, барилгын норм, нормативын баримт бичиг, стандартын дагуу гүйцэтгүүлэхэд явцын байнгын хяналт тавих; Зураг төсөл, инженерийн шийдэл тооцоо, техникийн шаардлагуудыг тодорхойлох, ажлын зургийн даалгавар боловсруулах, санал дүгнэлт өгөх, зургийн дагуу ажлын тоо хэмжээ гаргах, тооцоололд хяналт тавих; Барилга угсралтын үе шатны ажилд ажлын зургийн дагуу тогтмол хяналт тавих; Төслийн багийг шаардлагатай мэдээ, мэдээллээр цаг тухайд нь хангах; Төслийг ашиглалтанд оруулахад шаардлагатай баримт бичгийн бүрдэлийг хариуцсан гүйцэтгэх;  

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, ХУД 20-р хороо Чингисийн өргөн чөлөө Мишээл Сити цогцолбор, Мишээл барилгын их дэлгүүр, Show room,

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.