Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, СХД, 1-Р ХОРОО, ОРБИТЫН ШИНЭ ЭЦЭС, "ЭМСИ ЛОГ ХАУС" ХХК, МОД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

Бидний тухай

Тус компани нь 2015 оны 5 дугаар сард,Тайвань улсад үйлдвэрлэгдсэн, орчин үеийн хамгийн шинэ, шилдэг технологи бүхий өндөр хүчин чадалтай, техник, тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, цахим удирдлага бүхий шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулсан юм.

Тус үйлдвэр нь евро технологи, стандартын дагуу наамал дүнзэн байшинг үйлдвэрийн аргаар иж бүрнээр нь үйлдвэрлэдэг бөгөөд үүнтэй холбоотой цулгуй наамал модон хавтан,барилгын модон вакум цонх, хаалга,шал болон барилга, гэр ахуйн зориулалттай бүх төрлийн модон хийц, эдлэлүүдийг захиалгаар болон бөөнөөр үйлдвэрлэдэг.

Манай үйлдвэр нь Монгол улсын модны үйлдвэрлэл, Ой модны салбарын түүхэнд анхны шинэлэг технологи бүхий үйлдвэр юм.

Өнөөдөр тус үйлдвэрт өндөр мэргэжлийн, дадлага туршлагатай технологич, архитекторч, дизайнер, тоног төхөөрөмжийн механикч, цахилгаан, КиПиАвтоматикийн инженерүүд болон өндөр ур чадвартай мэргэжлийн ажилчид ажиллаж байна.

Бид 2016 онд үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа ба Хүний нөөцийн албаас олон ажлын байрны орон тоог зарлаж, залуучуудыг ажилтай, орлоготой болгох, цаашид өсөж хөгжих боломжийг системтэйгээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Бид нийт ажилтан, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд олон чухал ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрсдэлгүй ажлын байраар хангах, ажлын хувцас,хэрэгсэл, хангамж, өдрийн хоол, унаа зэргийг байгууллагаас олгодог.

Шинээр байгуулагдсан орчин үеийн үйлдвэрт ажиллаж байгаа шинэ залуу хамт олны бүрэлдэхүүнд орж, өсч хөгжихийг Залуучууддаа уриалан, компаний үнэт зүйлсийн нэгээхэн хэсэг болохыг урьж байна.  

Ажлын байрны зарууд

  1. Борлуулалтын менежер7 сарын 24. 17:44

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Эм Си лог хаус ХХК. 2014-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.