Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбайн зүүн талд MAX TOWER, 8-р давхар, 800 тоот

Макс Группийн хамт олон дахин 34 хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийлээ.

2017, 7 сарын 25. 14:53   |   970

Макс Группийн удирдлагууд хурдан хүлгүүдийнхээ бай шагнал, томоохон бүтээн байгуулалтын эхний орлогоос Асрах төвийн хүүхдүүдэд хадгаламж нээж өгдөг уламжлалтай бөгөөд 2011 оноос эхлсэн энэ хөтөлбөр өнөөдрийн байдлаар 200 гаруй хүүхдэд тус бүр 500,000 төгрөгийн хадгаламжийг нээж өгөөд байгааг дуулгахад таатай байна.

 

Эдгээр хүүхдүүд 18 нас хүрээд асрах төвөөс гаран бие даан амьдралд хөл тавихад энэхүү 500,000 төгрөгийн хадгаламж нь хүүтэйгээ нийлээд нэлээдгүй их мөнгө болдог байна.

 

Мөн Макс Группийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан зорилтот бүлэгт чиглэсэн хандив тусламжийг тогтмол явуулдаг бөгөөд хараагүйчүүдийн холбоотой 11 дахь жилдээ хамтран ажиллаж холбоодоор дамжуулан 1200 гаруй зорилтот бүлгийн харааны бэрхшээлтэй ахмадад хүнс, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний туслалцааг тогтмол үзүүлэн ажилладаг байна.  

 
 
 
 
 
 
© Макс Групп. 1992-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.