Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
70118006
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, БГД, 10-р хороо, Хасбаатарын гудамс 27а /Өргөө1 кино театрын хойд замаар хороололын эцэс талруу яваад 13-р сургуулийн чанх хойно/

Бидний тухай

Мэжикмебель ХХК нь 2008 онд байгуулагдсан бөгөөд албан тасалгааны болон гэр ахуйн бүх төрлийн тавилгын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Бид импортыг орлох чанартай, хямд өртөгтэй, Монгол хүний хүсэл сэтгэлзүйн онцлогт тохирсон тавилгуудыг үйлдвэрлэж түмэн олондоо хүргэхийг хичээн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд нилээдгүй ажлуудыг хийж байгаа бөгөөд эндээс дурдвал тавилга үйлдвэрлэхээс угсрах хүртлэх бүх процессыг нарийн тогтоосон технологийн картын дагуу явуулж байна, мөн тавилга үйлдвэрлэх материалыг зориулалтын, бат бөх, хүний биед хорт нөлөөгүй, чанартай байлгах тал дээр ихээхэн санаачлага тавин ажиллаж байна. Тавилга үйлдвэрлэх технологийг боловсронгуй болгосноос гадна хийц холболтын хамгийн сүүлийн үеийн технологийг үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Энэ нь манай улсын ихэнх тавилгын цехүүдийн ашигладаг булан төмөр барих, гаднаас нь нэвт шрупдэж холбох зэргээс чанар эдэлгээ болон өнгө үзэмжийнхувьд эрс давуу юм. Чанар дагаж үнэ гэдэг ч бидний зүгээс зориулалтын чанартай материалаар үйлдвэрлэсэн чанарын шаардлага бүрэн хангасан, эдэлгээ даах бүх төрлийн тавилгуудаа нийт ард түмэндээ хямд өртөгтэйгээр нийлүүлж байгаадаа баяртай байна.

Та бүхэн манай үйл ажиллагаа бүтээгдэхүүн үйлчилгээтэй илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл 

https://www.facebook.com/Magicmebel/ хуудастай танилцаж, мөн манай showroom-д зочлохыг урьж байна.

© Мэжикмебель ХХК. 2008-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.