Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Летс Трэвел ХХК

TS
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Летс Тревэл ХХК нь 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Монголын аялал жуулчлалын салбарт аяллын шинэ стандартыг бий болгох эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Манай компани нь аялал жуулчлалын салбарт 20жил ажилласан туршлагатай боловсон хүчинтэй бөгөөд бидний гадаад дахь харилцагч аяллын компаниуд ч мөн олон жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай тур операторууд байдаг. Манай үйл ажиллагааны чиглэл Оутбаунд ба Инбаунд гэсэн 2 албанд хуваагддаг.

Даяарчлагдаж буй энэ нийгэмд бид хөл нийлүүлэн алхахын тулд хөгжиж буй орнууд руу аялан тэдгээр орнуудын өв соёл, уламжлал, нийгмийн амьдралыг судлан танихад тань бид туслах болно.

Манай үйлчилгээний цэс:

  • Урьдчилан зарлагдсан багц аяллууд
  • Танай хамт олон, найз нөхдөд зориулан гаргах багц аяллууд
  • Tailor made tour буюу зөвхөн таны хүсэл сонирхол, захиалгын дагуу хөтөлбөр гарган зохион байгуулах багц аялал
  • Тусгай нислэгтэй аялал
  • Бизнес аяллууд
  • Зочид буудал захиалан өгөх үйлчилгээ
  • Гадаад орнуудад унаа / жолооч захиалгын үйлчилгээ
  • Бүх чиглэлд онгоцны тийз захиалах үйлчилгээ
  • Визний материал бүрдүүлэх

Манай аяллын онцлог, давуу тал:

  • Аялагчийн тав тух, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг
  • Аялах газрын талаарх дэлгэрэнгүй, үнэн зөв мэдээллийг аялагчдад хүргэж, санал сэтгэгдлийг сонсон аяллын чанарыг сайжруулсаар ирсэн
  • Таны хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн давтагдашгүй аяллын хөтөлбөртэй.
  • Үнийн уян хатан бодлогыг баримталж байнгын үйлчлүүлэгч нартаа тухайн аялалд нь тохируулан урамшуулал, хөнгөлөлтийг байнга олгодог
  • Манай бүх аялалууд иж бүрэн даатгалд даатгагдсан
  • Та аяллын талаарх бүхий л мэдээллийг биднээс авах боломжтой бөгөөд чадварлаг, найрсаг хамт олон маань таньд хурдан шуурхай мэдээллийг өгөх болно
  • Уриа

    Travel Expert in Mongolia

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    30

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Мөнх Тауэр 801

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.