Үндсэн хувилбар
70131306
Монгол улс, Улаанбаатар хот, 6F, Seoul Business Center Zaluuchuud Avenue -26, Bayanzurkh District Ulaanbaatar- 13381, Mongolia

Бидний тухай

Ландбридж ХХК нь 2008 оны 10 сарын 03-нд үүсгэн байгуулагдаж мөн оны 11 сарын 03-нд Монголын Төмөр Замын Хэрэг Эрхлэх Газраас улс хоорондын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах  гэрчилгээ аван үйл ажиллагаагаа эхэлсэн 100%-ийн дотоодын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. 

Өнөөдөр тээвэр зуучлалын салбарт олон жил ажилласан туршлагатай ажилтнууд болон дэлхийн 90 гаруй оронд байрлах 2000 гаруй агентийн сүлжээ ашиглан үйлчлүүлэгчдэд төмөр зам, агаар, далай болон автозамын тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн тээвэр, логистикийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.

Ландбридж ХХК нь дэлхийн аль ч улс орноос аль ч улс орон руу бүх төрлийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэр зохион байгуулах чадвартайгаараа онцлогтой. Хамгийн хэцүү, овор хэмжээ ихтэй, таньж мэдэхгүй газраас, ажиллагаа их шаардсан байх тусмаа бидний мэргэжлийн шийдэл гаргах, түүнийгээ ашиглан бусдаас ялгарах боломжийг олгодог.

Бид тээвэр логистиктой холбоотой асуудлыг тогтсон уламжлалт аргыг боловсронгуй болгож аль болох шинэлэг байдлаар олон талаас нь харж үр ашигтай шийдэх, үйлчлүүлэгчийн бизнест мэдэгдэхүйц нэмэр болох үндсэн шийдэл олохыг хичээж ажилладаг.

Залуу эрч хүчтэй, мэдлэг туршлагтай, дайчин багийн хувьд бид зах зээлийн хурдацтай өөрчлөлтөд нийцэж үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн онцлог хэрэгцээ шаардлагыг ханган та бүхний мэргэжлийн туслагч, урт удаан хугацаанд шилдэг түнш нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Ажлын байрны зарууд

  1. Бизнес Удирдлагын Газрын Захирал7 сарын 16. 14:59
  2. ТРАНЗИТ ТЭЭВРИЙН МЭРГЭЖИЛТЭН/Хятад хэлтэй/7 сарын 16. 14:53
  3. МАРКЕТИНГИЙН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ7 сарын 16. 14:53
  4. Гаалийн бичиг баримтын мэргэжилтэн /Англи хэлтэй /7 сарын 16. 14:15
  5. Захиргааны ажилтан /архив, бичиг хэргийн туршлага/7 сарын 8. 19:58

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Ландбридж ХХК. 2008-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.