Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Бидний тухай

Эрхэм зорилго ХААН Банк нь хvмvvсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхvvгийн шинэлэг бvтээгдэхvvнийг нэвтрvvлдэг vндэсний хэмжээний тэргvvлэгч банк юм. Бид шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн vйлчилгээг монголдоо хамгийн өндөр төвшинд хvргэхийг эрмэлзэнэ.ХААН Банкны тухай товчхонМонгол улс даяар нийт 535 салбар нэгжтэй ХААН Банк нь Монгол улсын хамгийн том арилжааны банк бєгєєд Монгол улсын нийт айл єрхүүдийн 80 гаруй хувьд банкны үйлчилгээ хvргэн ажиллаж байна. Тус банк нь том аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэд гэх мэд олон бvлэгт банкны иж бvрэн үйлчилгээ үзүүлдэг Монгол банкнаас авсан Банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зєвшєєрєлтэй Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани (ХХК) юм. 2009 оноос ХААН Банкны бvх салбар нэгжүүд 100 хувь онлайн системд холбогдсон бєгєєд ХААН Банкны харилцагчид Монгол орны хаанаас ч банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг саадгүй авах боломжтой болсон юм.ХААН Банкны Тєв оффис нь банкны удирдлага, захиргаа аж ахуйн үйл ажиллагаа болон бүх тєрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тооцооны тєвтэйгєєр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байршдаг. 

Тус банк нь Улаанбаатар хотод 5, орон нутагт 24 салбартай бєгєєд салбар бүрийн харьяалалд 15-25 тооцооны тєвтэй юм. Тооцооны тєв бүр нь тухайн орон нутгийнхаа 15000-16000 хүн амд банкны бүх тєрлийн үйлчилгээг хүргэдэг ба 2-3 ажилтантай багахан хэмжээний нэгж нь хүртэл санхүүгийн цогц бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа үзүүлдэг. ХААН Банк нь єнєєдєр Монгол улсын банк санхүүгийн салбарт орчин үеийн санхүүгийн дэвшилтэт үйлчилгээг үзүүлдэг бєгєєд єєрийн ажилтнуудын ур чадварыг хєгжүүлэхэд ихээхэн анхаарч олон тєрлийн чадавхжуулах сургалтыг явуулдаг билээ. Манай банкны шилдэг боловсон хүчин эх орныхоо банк, санхүүгийн салбарыг шинэ түвшинд гаргахаар идэвх зүтгэлтэйгээр ажилладаг хамт олон юм. ХААН Банк нэг шатлалтай банкны тогтолцоо бүхий 80 гаруй жилийн түүхтэй МонголБанкнаас эхлэлтэй ба банкны 2 шатлалд тогтолцоонд шилжсэн 1991 онд улс орон даяар салбар нэгжтэй ХАА-н банк болон байгуулагдсан юм. Харилцагчийн өмнө хvлээх vvрэг ХААН Банк өөрийн харилцагчдыг дээдлэн хvндэлж нууцлал, ил тод байдлын талаар дараах бодлогыг баримтална.

ХААН Банк тvvний салбар, тооцооны төвийн ажилтнууд харилцагчдыг нас, хvйс, арьс өнгө, ажил, албан тушаал, хөрөнгө чинээ, шашин шvтлэг, намын харьяaллаар vл ялгаварлан ил тод, ижил тэгш vйлчлэх vvрэгтэй.Харилцагчдад vйлчлэхдээ найз нөхөд, төрөл садангийн хvрээгээр тэргvvн ээлжинд vйлчлэхийг хориглох бөгөөд харилцагчдыг санхvvгийн vvднээс сонирхон тэднээс төлбөр, бэлэг, шан харамж авахыг банкны ажилтанд хатуу хориглоно.ХААН Банк болон тvvний ажилтнууд аль нэг байгууллага, хувь хvмvvсээc ямар ч нөхцөлд авилгал авах буюу тэдэнд өгөхийг хориглоно.Банкны ажилтнууд хуульд заасан буюу шvvхийн шийдвэр биелvvлэхэд шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд харилцагчийн данс, хадгаламж, гvйлгээний талаар аливаа мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хуулийн этгээд болон хувь хvнд дамжуулах эрхгvй.Татварын алба, нийгмийн даатгалын байцаагч, шvvхийн шийдвэр гvйцэтгэгч болон бусад эрх бvхий байгууллагын албан тушаалтнуудын хууль ёсны дагуу гаргаж буй мэдэгдэл, шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд харилцагчийн зөвшөөрөлгvйгээр тэдний мөнгөн хадгаламж, харилцах данснаас гvйлгээ хийх, эсвэл дансны гvйлгээг зогсоох эрхгvй. ХААН Банкны харилцагчид хvссэн vедээ Харилцагчийн Нууцлалын Бодлогыг банкны салбар, тооцооны төвөөс авч танилцаж болно. ХААН Банкны аливаа ажилтан эдгээр бодлогыг зөрчсний улмаас хохирол учруулсан тохиолдолд банкны гvйцэтгэх захирлын 976-11-332334 утсаар холбоо барих буюу CEO@khanbank.com, info@khanbank.com хаягаар захиа бичиж санал, хvсэлт, гомдлоо гаргаж болно.

Ажлын байрны зарууд

  1. Үйл ажиллагааны шинэчлэлийн газарт Мэргэжилтэн8 сарын 19. 18:07
  2. МТПХЧГ-т СИСТЕМИЙН АДМИНСТРАТОР8 сарын 19. 17:02
  3. СШТ газарт ӨГӨГДЛИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТЭН8 сарын 19. 16:40
  4. МТЭПУГ-т СИСТЕМИЙН АДМИНИСТРАТОР8 сарын 16. 10:12
  5. МТЭУГ-т СҮЛЖЭЭНИЙ АДМИНИСТРАТОР8 сарын 16. 10:07

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Хаан Банк. 1991-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.