Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

Хаан Банк - Нээлттэй ажлын байрууд

2020-02-20
ХНУГ АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН

Хүний нөөцийн удирдлагын газарт АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН (Хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл хариуцсан)
Та бидний хайж буй ур чадвартай, эерэг хандлагатай, өсч хөгжих тэмүүлэлтэй нэгэн бол яг одоо CV эсхүл анкетаа ирүүлээрэй.Таныг багийн эерэг соёл, чадварлаг хамт олон, өөрийгөө сурч хөгжүүлэх, бусдад нөлөөлөх өргөн боломж, өрсөлдөхүйц цалин хангамж, орчин үеийн шинэлэг ажлын орчин  хүлээж байна.
Та ХААН банкны Хүний нөөцийн бодлоготой танилцах, ажилд орох хүсэлтээ ирүүлэх бол Хүний нөөцийн бодлого  линкээр хандана уу.  
Үндсэн чиг  үүрэг:
Байгууллагад өндөр гүйцэтгэлтэй, эерэг соёлыг бэхжүүлэх, сайжруулах чиглэлд Хүний нөөцийн бодлого, чиглэлийг тодорхойлох, энэ хүрээнд олон улсын болон дотоодын тэргүүн туршлага, холбогдох хууль, тогтоомжтой нийцүүлэн Хүний нөөцийн баримт бичиг, төсөл хөтөлбөрийг санаачлан боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх, ажилтнуудыг шаардлагатай мэдлэг мэдээллээр хангах, зөвлөх зэрэг үндсэн чиг үүргийг хариуцна.

2020-02-19
ӨХГ-т Халаалт, агаар сэлгэлтийн инженер /Гэрээт/

Ажлын байрны зорилго: 
ХААН Банкны хэмжээнд хийгдэж буй барилга угсралт, өргөтгөл, их болон урсгал засварын ажилтай холбоотойгоор халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн системүүдийн төлөвлөлт, гүйцэтгэл, гүйцэтгэлийн чанар болон хэвийн ажиллагаанд хяналт тавих, мөн ХААН Банкны төв оффисууд болон салбар нэгжийн халаалт, хөргөлт, агааржуулалтын системийн хэвийн ажиллагаанд хяналт тавих, ашиглалтын үеийн засвар үйлчилгээ, зардлын менежментэд хяналт тавих, зохион байгуулалтыг хийж ажиллах үндсэн зорилготой.
 
 Та бидний хайж буй ур чадвартай, өндөр гүйцэтгэлтэй, эерэг хандлагатай, өсч хөгжих тэмүүлэлтэй нэгэн бол яг одоо CV эсвэл анкетаа бөглөн ирүүлээрэй. 
Таныг багийн эерэг соёл, чадварлаг хамт олон, сурч хөгжих, бусдад нөлөөлөх өргөн боломж, өрсөлдөхүйц цалин хангамж, орчин үеийн тав тухтай ажлын байр хүлээж байна. 
Та манай Хүний нөөцийн бодлоготой танилцах, ажилд орох хүсэлтээ ирүүлэх бол Хүний нөөцийн бодлого  линкээр хандана уу.  

2020-02-18
Төв банкинд РЕСЕПШН

Гүйцэтгэх үндсэн үүрэг , ажлын байрны зорилго: ХААН Банкны төв оффисыг зорин ирсэн дотоод, гадаад харилцагчдыг угтан хүлээн авах, холбогдох зохицуулалтыг хийх, үйлчилгээг өндөр түвшинд, түргэн шуурхай үзүүлэн ажиллахад ажлын байрны зорилго оршино.

2020-02-17
МТ үйлчилгээ нэвтрүүлэлтийн газарт ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Ажлын байрны зорилго: 
Төслийн менежер нь ХААН Банкны салбар нэгж, Төв банкны газар, албадын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилготойгоор тэдгээрийн компьютер тоног төхөөрмжийг ажлын шаардлагад нийцсэн түвшинд байлгах, гарсан алдаа гэмтлийг засварлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ.
Та бидний хайж буй ур чадвартай, өндөр гүйцэтгэлтэй, эерэг хандлагатай, өсч хөгжих тэмүүлэлтэй нэгэн бол яг одоо CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй. 
Таныг багийн эерэг соёл, чадварлаг хамт олон, сурч хөгжих, бусдад нөлөөлөх өргөн боломж, өрсөлдөхүйц цалин хангамж, орчин үеийн тав тухтай ажлын байр хүлээж байна. 
Та манай Хүний нөөцийн бодлоготой танилцах, ажилд орох хүсэлтээ ирүүлэх бол Хүний нөөцийн бодлого ЭНЭ линкээр хандана уу.  

2020-02-17
МАБГ-Т АХЛАХ МАБ-ЫН АДМИНИСТРАТОР

Гүйцэтгэх үндсэн үүрэг,  ажлын байрны зорилго:
Мэдээллийн аюулгүй байдлын ахлах администраторын үүрэг хариуцлага нь банкны сүлжээ болон системийг халдлагаас хамгаалах.

2020-02-10
Байгууллагын банкны газарт ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг,  ажлын байрны зорилго:
Байгууллагын Банкны газарт зорилтот зах зээлээс идэвхитэй үйлчлүүлэх харилцагч татах замаар ХААН банкны том ААН, байгууллагуудын зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, чанартай зээлийн болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн багц бүрдүүлэх, багцыг тогтмол өсгөх, харилцагчдад банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг цогц байдлаар хүргэх, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино. 

© Хаан Банк. 1991-2020 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.