Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хаан даатгал

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Хүний Нөөц Бүрдүүлэлтийн Аян - Хамтдаа Хөгжиж Хамтдаа Бүтээе

Хаан Даатгал компани нь 2018 оноос эхлэн компанийн дотоод бүтэц, үйл ажиллагаа, байгууллагын засаглалд бодлогын түвшинд томоохон шинэчлэлтийг хийхээс гадна гадагшаа чиглэсэн шинэ төсөл, хөгжүүлэлт, инновацийг нэвтрүүлж эхэлж байна. Байгууллага хөгжин дэвжиж тэлэхийн хэрээр эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч, зөв хандлагатай, хөгжин дэвжих эрмэлзэлтэй залуус та бүхний хувь нэмэр нэн чухал учир ХҮНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТИЙН АЯН-г улс даяар зарлаж нийт 22 төрлийн ажлын байрыг нээлттэйгээр санал болгож байна. Уг аяныг бид нийгмийн хариуцлагын хүрээнд ажлын байрыг өргөн хэмжээнд бий болгох, чадварлаг мэргэжилтнүүдэд инновац суурьтай хурдацтай хөгжиж буй компанийн нэг хэсэг болох мөн өсөн дэвжих хүсэлтэй оюутан залуучуудад ажлын гараагаа хөгжиж буй компаниар эхэлж ХАМТДАА ХӨГЖИЖ – ХАМТДАА БҮТЭЭХ боломжоор хангахад оршиж байгаа юм.    Компанийн хамгийн том хөрөнгө бол хүн юм. Human capital-г сайн түвшинд сургах, хөгжүүлэх боломжоор хангах, ажиллах орчин нөхцөл, зөв соёлыг бүрдүүлэх нь компанийн нэн тэргүүний үүрэг бөгөөд энэ нь эргээд компани өөрөө өсөн дэвжих, тасралтгүй хөгжих, цаашлаад хэрэглэгчийн үнэ цэнэд нийцсэн харилцагчид ээлтэй компани болж, зах зээлд томоохон байр суурь эзлэх үндэс болдог. Хаан Даатгал компани нь: Даатгалын салбарын хамгийн отгон боловч хамгийн хурдацтай хөгжиж байгаа компани Уян хатан, динамик менежмент, шийдвэр гаргалтын хурд өндөртэй Компани өсөлтийн мөчлөгтөө байгаа тул хамтдаа өсөж, хөгжих боломж өндөр буюу хамгийн хөгжилд гар бие оролцож, хувь нэмрээ оруулах боломжтой Залуу, эрч хүчтэй, тэмүүлэл дүүрэн хамт олонтой Удирдлагатайгаа нээлттэй байж, илүү ойр ажиллах боломжтой Даатгалын болон чиглэл чиглэлийн мэргэжлийн багаас суралцах боломжтой Төсөлд суурилсан үйл ажиллагаатай Инноваци, өөрчлөлтөөр дүүрэн уур амьсгал Y generation company тул компанийн болон салбарын хөгжилд гар бие оролцож, хөгжлийн нэг хэсэг болох хүсэлтэй, тэмүүлэл дүүрэн залуусыг мэргэжил-албан тушаал харгалзалгүйгээр хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянд оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалтын хувьд мэргэжил, туршлагаас илүүтэйгээр хувь хүний чадвар, хандлага, хүсэл тэмүүлэлд суурилан явуулахыг дуулгахад таатай байна. Компанийн хөгжил ажилтан бүрийн хүчин чармайлт, хувь нэмрээр бүтдэг. ХАМТДАА ХӨГЖИЖ – ХАМТДАА БҮТЭЭЕ.

3,0502018 оны 5 сарын 18

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.