Байгууллагын стратегийн зорилт, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, ажлын байрны хэрэгцээг судалж, байгууллагыг чадвартай мэргэжлийн хүний нөөцөөр хангах,
Ажилтнуудын нийгмийн хамгааллыг хангах хөтөлбөр боловсруулах замаар бүтээмжтэй сэтгэл хангалуун ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр урт, богино хугацааны сургалтанд хамруулах,
Ажилтны ёс зүй, сахилга хариуцлагыг өндөржүүлэх,
Байгууллагын дотоод соёлыг сайжруулах болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан хүний нөөцийн менежментийн үндсэн функцуудын хүрээнд бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
Компанийн өдөр тутмын ажил үүргийн хэвийн явуулахад дэмжиж ажиллах,
Сургалт, хурал зохион байгуулах,
Компанийн бичиг хэрэг, архивын ажлыг гүйцэтгэх,
Хүний нөөцийн сургалт, идэвхижүүлэлтийн ажлыг зохион байгуулахад туслах,
Гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажилд туслах, мэдээ мэдээллээр хангах болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.