Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
11463462
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, УБ хот, Энхтайваны Өргөн Чөлөө, Баянзүрх Дүүрэг, 4-р хороо, Зүүн 4 зам, Кемпински Хаан Палас зочид буудал

Бидний тухай

Таван Богд Групп нь анх Хаан Палас Зочид Буудлыг 2005 онд үүсгэн байгуулж, 2007 онд дэлхийд алдартай 110 гаруй жилийн түүхтэй Европын хамгийн эртний тансаг зэрэглэлийн Кемпински зочид буудалтай гэрээ байгуулснаар Монголд хамгийн анхны олон улсын 5 одтой Кемпински Хаан Палас зочид буудлын түүхийг эхлүүлэн өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна.

Монгол үндэстний уламжлалт угтах болон зочлох ёсыг Европын тансаг зэрэглэлийн үйлчилгээтэй хослуулсан, хотын төв, бизнесийн үндсэн дүүргүүд, томоохон худалдааны төв болон ресторануудад ойрхон байрлах бөгөөд чадварлаг, найрсаг хамт олон чанартай үйлчилгээ үзүүлнэ.

 Кемпински Брэндийн танилцуулга

Кемпински зочид буудлын групп анх 1897 онд Герман Улсын Ханбург хотод байгуулагдаж өнөөдрийг хүртэл нийт 30 улсад 75 таван одтой зочид буудлын үйл ажиллагаа явуулж  байна. 2016-2017 онуудад  Европ, Дундад Ази, Африк болон Азийн бусад орнуудад нийт 5 шинэ салбар зочид буудал нээж байгаа нь уг брэндийн хурдацтай, бөгөөд тогтвортой хөгжлийг харуулж байна.

Үнэт зүйлс

Бидний 5 үнэт зүйлс

  1. Хүмүүст чиглэсэн
  2. Шулуун шударга
  3. Чанартай гүйцэтгэл
  4. Уламжлалыг бий болгох
  5. Европын тансаг хэрэглээ

Хурал, уулзалт болон хүлээн авалтын танхим

  • Алтай хурлын заал: том цонхтой, проектор, дэлгэц, орчуулгын төхөөрөмж, агааржуулагч, угталтын танхим
  • Тэнгэр ресторан, хүлээн авалтын танхим
  • Хөвсгөл уулзалтын өрөө
  • Kейтринг хоолны үйлчилгээ

 Ресторан

  • КК Лаунж: Тусгай коктейль лаунж 
  • Тэнгэр Ресторан: Өглөөний цайны танхим (150 суудал)
  • Сакура Ресторан: Япон хоол (60 суудал, 4 хувийн өрөө)
  • Сакура Тепаньяки: Япон грилл болон хоол хийх үзүүлбэр (25 суудал, 3 хувийн өрөө)

 

Ажлын байрны зарууд

  1. Хамгаалалтын ажилтан9 сарын 17. 11:13
  2. Бартендер /Зочид буудал/9 сарын 16. 16:00
  3. Тогооч9 сарын 16. 15:12
  4. E-Commerce and Social Media Manager9 сарын 16. 12:45
  5. Head Chef9 сарын 16. 12:44

Шинэ мэдээнүүд

Kempinski Hotel Khan Palace2017, 12 сарын 7. 17:12

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Кемпински Хаан Палас. 2007-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.