Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Айвико ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

АЙВИКО ХХК нь 2004 онд Их Британи, Австрали, Тайвань, БНСУ, Монгол улсын хамтарсан хөрөнгө оруулалттай байгуулагдсан. Эрүүл мэндийн салбарт нэн чухал шаардлагатай 30-аад нэрийн судсаар сэлбэх шингэнийг үйлдвэрлэж эрүүл мэндийн байгууллагуудыг тасралтгүй хангаж байна.

GMP (Good Manufacturing Practice) буюу Үйлдвэрлэлийн Зохистой Дадалын шаардлагыг бүрэн хангасан, Чанарын удирдлагын ISO 9001 тогтолцоог үйл ажиллагаандаа цогцоор нэвтрүүлж буй Монголын анхны судсаар сэлбэх тарилгын шингэний үйлдвэр юм.

АНУ-ийн ROMACO группын Франц дахь салбар IPM компаниас нийлүүлсэн зориулалтын байр–модуль, IPM болон БНСУ-ын FINE F.A.C компаниас нийлүүлсэн тоног төхөөрөмж khow-now-тай.

2009 онд БНСУ-ын FINE F.A.C компанитай хамтран тоног төхөөрөмжийн өргөтгөл хийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр үйлдвэрлэлийн тоо хэмжээг жилд 6 сая ширхэгт хүргэн эрүүл мэндийн байгууллагуудыг аюулгүй, эмчилгээний өндөр идэвхитэй, чанарын баталгаатай судсаар сэлбэх шингэнээр тасралтгүй хангаж байна.

GMP (Good Manufacturing Practice )-ийн шаардлагыг бид дараахь байдлаар ханган ажиллаж байна. Үүнд :

  1. Мэргэжлийн, мэргэшсэн, сургасан боловсон хүчинтэй
  2. Тарилгын шингэний үйлдвэрлэлийн зориулалтын байртай
  3. GMP-ийн шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй
  4. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй түүхий эд, материал хэрэглэдэг
  • Уриа

    Эрүүл энхийн шинэлэг шийдэл

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ХУД 3 хороо, Эв нэгдлийн гудамж "АЙВИКО" ХХК

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.