Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Cүхбаатарын талбай, Сити Тауэр, 4-н давхар

Бидний тухай

 

ITZone компани нь компьютер, түүний дагалдах тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг бүх түвшний хэрэглэгчдэд хүргэх зорилгоор анх 1997 онд М-Си-Эс Электроникс нэртэйгээр М-Си-Эс Группын салбар компани болон байгуулагдаж байсан бол  өдгөө Монголын мэдээллийн технологийн зах зээлийн 30 орчим хувийг эзэлсэн үндэсний хэмжээний компани болон өргөжин хөгжжээ. Тус компанийг олон жил удирдсан менежментийн баг нь М-Си-Эс Электроникс компанийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авснаар 2013 оны 5 сарын 1-ний өдрөөр М-Си-Эс Группийн бүрэлдэхүүнээс гарч ITZone нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон.

Бид “Мэдээлэл, холбоо, технологийн дэвшилтэт шийдлүүдийг бүх түвшний байгууллагад хүргэн өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэгч, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч байна” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд аливаа байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх өндөр технологийн шийдлүүдийг боловсруулан, нийлүүлж байна. ITZone компани нийт 250 гаруй ажиллагсадтайгаас 70 хувь нь мэргэжлийн инженер, програмистууд, 35 хувь нь дэлхийн нэр хүндтэй Microsoft, Oracle, CISCO, Dell, Canon, HP, Samsung зэрэг компаниудын албан ёсны батламжит инженер юм.

ITZone компани нь мэдээллийн технологийн салбарт 16 жилийн турш амжилттай ажилласан арвин туршлагатай бөгөөд "Mogul" компьютер, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, ”Эрдмийн Түлхүүр” сургуулийн цахим удирдлагын систем, “GreenERP” байгууллагын нөөц төлөвлөлтийн систем, үйлдвэрлэлийн болон уул уурхайн автоматжуулалтын чиглэлээр 100 гаруй өндөр технологийн төсөл, системүүдийг Монгол инженерүүдийнхээ хүчээр боловсруулж хэрэгжүүлэн хэрэглэгчиддээ нийлүүлээд байна.

ITZone компани нь Систем интеграцчлал, Програм хангамж, Компьютер бизнес тоног төхөөрөмж, Мэдээллийн технологийн шийдэл, үйлчилгээ гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2012 оны байдлаар нийт 47.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн.

Дэлхийн улс орнуудын хөгжлийн хурдасгуур нь болж байгаа өндөр технологийн аж үйлдвэрийг эх орондоо хөгжүүлэх үйлсэд ITZone компанийн хамт олон бид ямагт салбарынхаа түүчээ нь болон ажиллах болно.

 

Ажлын байрны зарууд

  1. ЗАХИРГААНЫ АЖИЛТАН48 минут 2 секундын өмнө
  2. БАЙГУУЛЛАГА ХАРИУЦСАН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ49 минут 9 секундын өмнө
  3. ХАБЭА МЭРГЭЖИЛТЭН1 цаг 5 минутын өмнө
  4. СУПЕРВАЙЗЕР ИНЖЕНЕР1 цаг 8 минутын өмнө
  5. ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР1 цаг 9 минутын өмнө

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Айтизон ХХК. 1997-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.