Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

АйТүүлс ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Байгууллагын танилцуулга

Манай компани нь Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оноос эхлэн домэйн нэрийн бүртгэл, веб хост, сервер байршуулалт, виртуал серверийн түрээс, и­-мэйл сервисийн ашиглалт зэрэг интернет технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст үзүүлж тэдгээрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажилласаар ирсэн.

Компани нь өнгөрсөн 11 жилийн хугацаанд мэдлэг чадвартай ажилчид, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэн салбарынхаа тэргүүлэх компани болж чадсан ба 2017 оны 09 сараас эхлэн өмчийн хэлбэрээ өөрчлөн, хувьцаат компани болсон.

Үндсэн үйлчилгээний чиглэл болох дата төв нь одоогоор 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж, 7300 орчим харилцагчтай болоод байна. Компанийн цаашдын өсөлт хөгжил, үйл ажиллагаагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг ашиглалтанд оруулсан бөгөөд компанийн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний серверүүд нь бусдаас хараат бус болж үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн түвшинг бууруулж чадсан туршлагатай. Дата төвийн болон бусад үйлчилгээ авч буй ААНБ-уудын болон хувь хүмүүсийн серверийн хэвийн ажиллагаа, сүлжээний холболт, аюулгүй байдлын ажиллагааг хангаж, тэдгээрийн тасралтгүй хэвийн ажиллагааг 7/24/365 туршид хариуцан ажиллаж байна.

Зорилго:

Мэдээлэл технологийн эрин үед таны өдөр тутамд бий болж буй өгөгдлийг найдвартай, түргэн шуурхай, аюулгүй байршуулж Хэрэглэгчийн хэрэгцээнд тохирсон үйлчилгээг үзүүлэхэд бидний гол зорилго оршино.

Уриа үг:

Хязгааргүй боломж

Үйлчилгээний чиглэл:

  1. Сервер байршуулах үйлчилгээ
  2. Домэйн нэрийн бүртгэл
  3. И-мэйл үйлчилгээ
  4. Хамгаалалтын үйлчилгээ
  5. Үндэсний клауд сервер
  • Алсын хараа

    Дэлхийн жишигт нийцсэн дата төвд хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, эргэлзээгүй сонголтыг бий болгоно.

  • Эрхэм зорилго

    Дижитал орчны үнэ цэнийг хүчирхэгжүүлэх найдвартай суурь нь байна.

  • Уриа

    Хязгааргүй боломж

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Үнэт зүйлс

    Үнэнч хариуцлагатай, Эелдэг, Стандарт хэрэгжүүлэгч, Чадварлаг, Хурдан шуурхай, Бүтээлч

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    24

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Реженси Резиденс, 201 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.