Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Seedstars тэмцээний үндэсний ялагчаар iHotel компани шалгарлаа

Дэлхийн 85 гаруй хотод зохион байгуулагддаг гарааны бизнесийн хамгийн том тэмцээн болох "Seedstars World" тэмцээн Улаанбаатар хотноо 08 сарын 30, 31-нд гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа.Уг тэмцээн нь хөгжиж буй орны залуучуудыг дэлхийд гарах боломж, үүд хаалгыг нь нээж өгдөг бөгөөд ялагч нь 1,000,000 доллар хүртлэх хөрөнгө оруулалт авдаг. Энэ жил уг тэмцээнд нийт 43 стартап бүртгүүлснээс зохион байгуулагчдын зүгээс шилдэг 20 компанийг сонгож 08 сарын 30-ны өдөр бизнес менторуудтай уулзалт зохион байгуулж, менторууд стартап компанийн хөгжилд хэрэгцээтэй зөвлөгөөг өгсөн юм. Ингээд тухайн өдрийн 18.00 цагт шилдэг 10 компанийг дараах байдлаар тодруулсан юм. Шилдэг 10 компани 2019 оны 08 сарын 31-ний өдөр HUB innovation center төвд Pitch буюу Хөрөнгө оруулагчдад танилцуулга хийж өрсөлдсөн ба шүүгчдээр Мобиком корпорацийн IT хариуцсан захирал Б.Мөнхзориг, SMS Startup Marketing Space -ийн үүсгэн байгуулагч, захирал Ж.Золзаяа, MCS Group-ийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Seedstars -ийн эвент менежер Daria Khlopova, Монгол дахь Дэлхийн банкны зөвлөх Б.Загал нар ажилласан юм. Шилдэг 10 стартап компаниудын танилцуулга 3 минутын хугацаанд хийгдэж 5 минутын асуулт, хариулт үргэлжилсэн ба тэмцээний төгсгөлд шилдэг 10 багийг шалгаруулахад:Тэргүүн байр буюу үндэсний ялагчаар iHotel компани2-р байранд Insur компани3-р байранд Fibo cloud компани тус тус шалгарсан юм. iHotel компани уг тэмцээнд түрүүлснээр Seedstars компанийн бүсийн тэмцээнд 2019 оны 11 сард Казакстан улсад оролцож 500,000$ хөрөнгө оруулалтын төлөө, 2020 оны 4 сард Seedstars компанийн дэлхийн шилдэг стартап компанийн тэмцээнд Швейцарь улсад оролцож 1,000,000$ төлөө өрсөлдөх юм.

6572019 оны 9 сарын 2
Монголын технологийн гарааны бизнесийн шилдэг гурвал Азийн ТОП 100-д нэрлэгдлээ

Ази дахь гарааны бизнес, энтерпрёнеруудыг дэмжих хамгийн том нетворк, мэдээллийн суваг болох e27.co Монгол Улсын гурван технологийн гарааны бизнесийг 2018 оны Ази Номхон Далайн бүсийн ТОП100 жагсаалтдаа багтаагаад байна. Уг жагсаалтад багтсан 100 компанийг 400 хөрөнгө оруулагч хийгээд 5000 оролцогчдод танилцуулах, мөн тэдний дундаас шилдэг 10 ялагчийг шалгаруулах Fight Club үйл ажиллагаа зургадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан Echelon Asia Summit 2018 арга хэмжээний хүрээнд явагдлаа. Энэхүү Ази тивийн технологийн гарааны бизнесүүдийн хамгийн том цугларалтад Монгол Улсаас анх удаа iHotel.mn, Erxes, LendMN гурван баг оролцож, эх орноо Хөгжүүлэгч Монгол нэрээр таниулахад багагүй үүрэг гүйцэтгээд байна. Эх орныхоо технологийн хөгжлийг илтгэхээр олон улсад өрсөлдөж буй эдгээр гарааны бизнесүүдийг Монголоос шалгаруулах уралдаант хөтөлбөрийг Startup Mongolia ТББ-аас 2018 оны 3-р сард зарлаж, эцсийн шалгаруулалтыг өнгөрөгч 5-р сард Echelon TOP100 APAC: Mongolia Qualifier Roadshow үйл ажиллагаагаар явуулсан юм. Уралдаанд Монголын шилдэгт тооцогдох 10 технологид  суурилсан гарааны бизнесүүд мэргэжлийн шүүгчдийн өмнө танилцуулга хийж өрсөлдсөн. Шалгаруулалтын тэргүүн байранд ERXES маркетинг борлуулалтын платформ шалгарсан бол удаах байруудад Монголын шилдэг финтек бүтээгдэхүүн LendMN, зочлох үйлчилгээний захиалга, мэдээлэл хайлтын iHotel.mn систем шалгарсан юм. Эдгээр гурван багийн хөгжүүлсэн платформууд нь олон улсад хэдийнээ танигдсан ижил төстэй өрсөлдөгчидтэй харьцуулахад өндөр хурд, бүтээмжтэй ажиллагаа, хэрэглээнд нэн ойр байдлаараа илүүрхэх чадамжтайн дээр, тогтсон зах зээлийг доргиох хэмжээний бүтээгдэхүүн, бизнесийн өсөлт хөгжлөөр онцгойрч байсныг шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлэгч, Techstars компанийн Ази Номхон Далайн үйл ажиллагаа хариуцсан  захирал Д. Око /Бат-Октябрь/ онцолж байв. Ийнхүү гарааны бизнесээ дэлхийн тавцанд таниулж, хөрөнгө оруулагч татах томоохон боломжийг атгасан гарааны бизнесүүд маань цаашид Сингапур улсын гарааны бизнесийн орчинтой танилцаж, туршлага солилцонгоо олон улсад хэрхэн зах зээлээ олж өрсөлдөх талаар Азийн тэрбумтан менторуудаас олон талын зөвлөмж хүлээн авах юм. iHotel.mn захиалгын системийн тухай iHotel.mn захиалгын систем нь Монголын 100 зочид буудал, 200 гаруй амралтын газар, жуулчны бааз, сувиллын газрыг өөрийн цахим хуудсандаа нэгтгэж, Монголын болон гадаадын зочдоос захиалга хүлээн авч байгаа юм. iHotel.mn системийг хөгжүүлж буй Айхотел компани нь Монгол улсад 2016 оны АСЕМ дээд хэмжээний уулзалт, 2017 оны JCI АСПАК, 2018 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зэрэг олон улсын 8000 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон арга хэмжээний зочид буудлыг хариуцан ажиллаж iHotel.mn системээр нийт захиалгыг гүйцэтгэсэн туршлагатай юм. Мөн iHotel.mn –ийн хамт олон улсын нэр хүнд бүхий booking.com, agoda.com, airbnb, Сtrip зэрэг онлайн захиалгын системүүдтэй хамтран ажилладаг ба дэлхийн 1,800,000 илүү зочид буудал, амралтын газрыг хамгийн хурдан, хялбар, нэмэлт төлбөр, шимтгэлгүйгээр эх хэл дээрээ захиалах боломжийг Монголчуудад олгож буй онлайн зөвлөгч юм.   ERXES маркетинг, борлуулалтын платформын тухай ERXES нь хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй харилцах бүхий л сувгуудыг нэг цонхоор нэгтгэн удирдаж, алба нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулж, маркетинг, борлуулалтыг дэмжих хиймэл оюун ухаанд суурилсан нээлттэй эхийн платформ юм. ERXES нь бизнес хөгжүүлэлт, дэвшилтэт маркетинг, мэдээлэл технологийн үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч Нью Медиа Групп компанийн олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд бүтээгдсэн нээлттэй эхийн платформ бөгөөд  өдгөө Монголын 11 компани уг платформыг ашиглаж эхлээд байна. Хөгжүүлэгч Монгол уриатай ERXES гарааны бизнесийн баг олон улсаас амжилттай хөрөнгө оруулалт босгох зорилгын хүрээнд 6-р сард Тайвань, Сингапур зэрэг улсуудаад ажиллаж, тэдгээр улсуудад зах зээл, хөрөнгө оруулалт, бизнес орчны судалгаа хийгээд байна. LendMN-н тухай Технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулсан, Монголын анхны Финтек брэнд ЛэндМН нь хиймэл оюун ухаанд суурилсан Fintech буюу цоо шинэ санхүүгийн бизнес моделийг Монгол Улсын санхүүгийн салбарт 2016 онд анх удаа нэвтрүүлсэн юм. LendMN аппликейшнээр дамжуулан барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж өнгөрсөн жил гарангийн хугацаанд компанийн хэрэглэгч, харилцагчдын тоо 50,000 гаран бөгөөд өдөрт дундажаар 1500 хэрэглэгчдийн яаралтай зээлийн хэрэгцээг шийддэг юм. ЛэндМН 2018 онд олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болж компанийхаа 25 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжаалж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон.   Echelon Asia Summit арга хэмжээний тухай Echelon Asia Summit нь залуу энтерпрёнеруудад компани байгуулах, компаниа өргөжүүлэхэд нь туслах зорилгоор анх зохиогдож эхэлсэн бөгөөд гарааны компаниудад хэрэг болох бүхий л боломжуудыг ойртуулахыг зорьсон арга хэмжээ юм. Echelon Asia Summit-н хувьд Сингапур улсад хоёр дахь жилдээ дараалан зохиогдож байгаа бөгөөд 2018 онд ‘Азид итгэ!’ уриан дор Ази номхон далайн орнуудын топ гарааны бизнес, компаниуд, хөрөнгө оруулагчид, засгийн газар, хэрэглэгч зэрэг 5000 оролцогчийг нэг дор цуглуулсан байна. Жилийн туршид Зүүн Өмнөд Азийн улс орнуудын технологийн экосистемүүдийг дижитал платформд цугларуулж, Азийн өнцөг булан бүрээс ирсэн авъяаслаг лидерүүдийн дунд улс орны хил хязгаараас давсан харилцаа холбоог бий болгох, хөрөнгө оруулагчид, боломжит хэрэглэгчдийг зөв гарааны бизнес, тэдний бүтээгдэхүүнүүдтэй холбох, сүүлийн үеийн технологийн дэвшил, шинэлэг санаа туршлагуудыг танилцуулах зэрэг олон ашиг тустай үйл ажиллагаа Echelon арга хэмжээний хөтөлбөрт багтана.

8692019 оны 5 сарын 21
Seedstars олон улсын тэмцээнд iHotel.mn гуравдугаар байранд шалгарлаа

Дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг Seedstars World тэмцээн Монгол улсад 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Монголын хамгийн шилдэг 10 гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөн, шилдгээр шалгарсан оролцогч нь Seedstars Summit олон улсын чуулганд эх орноо төлөөлж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авдаг юм.  Тус тэмцээнд iHotel LLC амжилттайгаар оролцож 3 дугаар байрыг эзэлж дэлхийн томоохон технологийн компаниудын үйлчилгээг авах 10,000$ үнэ бүхий эрхийн бичиг болон Stratup Marketing Space төвийн 1 000 000 ₮ эрхийн бичгээр  шагнууллаа. Тэмцээний ялагчаар Erxes Inc, дэд байранд Onebelt Freezone компаниуд тус тус шалгарсан юм. Мөн тус тэмцээнд дараах гарааны бизнесүүд шилдэг 10-т шалгарч оролцсон юм. Ge Pay - Ухаалаг интернет төлбөрийн систем Mixsor - Гар утастай холбогдон ажилладаг жижиг оврын агаарын чанар хэмжигч төхөөрөмж Nomadicsoft - Хиймэл оюун ухаан дээр суурилсан хүргэлтийн үйлчилгээ Ondoo - Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт Pink Kiwi- Контент бүтээгчдэд зориулсан шууд дамжуулалтыг хүргэх аппликейшн TODA- Түргэн шуурхай, бага зардалтай олон улсын мөнгөн гуйвуулга болон крипто валют солилцооны платформ​ Тэмцээнийг зохион байгуулагч олон улсын Seedstars World байгууллага нь Швейцарь улсад байрладаг, дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнесийг дэмжих үүднээс олон улсын тэмцээний шагналыг санг бүрдүүлэх зорилгоор MIcrosoft, Amazon зэрэг дэлхийн томоохон компаниудтай хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд олон улсын стартапын тэмцээнд оролцогчдод нийтдээ 61 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож өгч дэлхий даяар 800 гаруй бизнес эрхлэгч багийг ажлын байраар хангаад байна.  Seedstars Ulaanbaatar-2018 тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Startup Marketing Space төв авч түншлэн ажилласан байна. Мөн тус тэмцээний үеэр зохион байгуулагдсан Монголд гарааны бизнес, энтрепренерийг хөгжүүлэх тухай хэлэлцүүлэгт Дэлхийн банкны зөвлөх Г.Энхболор удирдаж "Айхотел" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбадрал, MCS группын дэд Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Ocurus компанийн Гүйцэтгэх захирал Р.Жавхлан, "Гэрэгэ системс" ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбат нар уригдсан оролцсон юм.   

7852019 оны 5 сарын 21

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.