Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хүннү Ресурсес ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Аюулгүй ажиллагааны ажилтан /Уурхайд/

Аюулгүй ажиллагааны ажилтан нь ажлын байран дахь аюулгүй ажиллагааны бодлогын хэрэгжилтэд хяналт тавих болон учирч болох аюулыг тодорхойлж, эрсдлийг үнэлэх, мөн ажилтнуудад ажлын байран дахь ослоос урьдчилан сэргийлэх тал дээр зөвлөгөө өгөх үүрэгтэй. Өмнгөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт байрлах Цант-Уул нүүрсний уурхайд ажиллах бөгөөд дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд: Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулахад оролцон ажиллах; Үйл ажиллагаанд хэрэглэгдэх стандарт, шаардлагуудыг боловсруулж, аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгааг үр дүнтэй явуулах; Аюулгүй ажиллагааны бичгийн болон аман тайланг нэгтгэж, санал зөвлөмж гаргах, зөвшилцсөн арга хэмжээг хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавих; Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаарх тоо баримт, мэдээллийг боловсруулж, авч буй арга хэмжээнүүдийн биелэлтэд хяналт тавих; Аюулгүй ажиллагааны Олон улсын стандартыг мөрдөн, Монгол Улсын хууль тогтоомжийг баримтлан ажиллах; Осол гэмтлийн судалгаа шинжилгээ хийхэд туслах, зохион байгуулах; Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт хийх болон холбогдох програм-хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих; Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны төлөвлөгөөт болон нэмэлт аудит үзлэг шалгалтуудыг зохион байгуулах.

Цахилгаанчин /Уурхайд/

Кемпийн болон оффисын цахилгаан эх үүсвэрийн найдвартай ажиллагаанд хяналт тавих Цахилгаан сүлжээ, тоноглол, гэрэлтүүлгийн засвар, шинээр хийгдэх угсралт, монтаж үзлэг шалгалтуудыг тогтмол гүйцэтгэх Цахилгааны хэрэглээнд хяналт тавих, үргүй цахилгааны хэрэглээг хязгаарлах Эвдрэл, гэмтэл гарсан даруйд засварлах Цахилгааны аюулгүй ажиллагаанд хяналт тавих

Маркшейдэр

Маркшейдерийн тулгуур сүлжээний цэгүүдийг байгуулах, бүртгэл хөтлөх; Топогеодезийн зураглалын ажлуудыг гүйцэтгэх, хайгуулын талаарх мэдээллүүдийг мэдээллэх; Хайгуулын болон тэсэлгээний нүхнүүдийг байрлуулах; Уулын болон бусад зураглалуулыг гаргах; Гүйцэтгэл, тооцоололтын бичиг баримт хөтлөх; Нүүрсний ил агуулахуудын үлдэгдлийг хэмжиж тооцоолох; Хөрсний овоолгын зураглал хийх; Ажлын явцад шаардагдах уулын болон маркшейдерийн ажилтай холбоотой тооцоо зураглалыг хийж гүйцэтгэх; Олборлогдсон болон хаягдмал нүүрсний хэмжээг тооцоолох; Шаардлагатай бусад даалгаврыг гүйцэтгэх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Гэгээнтэн цогцолбор, Фидес тауэр, 15 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.