Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хүннү Ресурсес ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Уурхайн захиргааны ажилтан

Ажлын шаардлагаар албан бичиг боловсруулах, хурлын тэмдэглэл хөтлөх, шаардлагатай үед англи хэлний аман болон бичгийн орчуулга хийх; Уурхайн ээлж солилт болон дотоод аялалын зохицуулалтыг хийх; Цагийн бүртгэл хөтлөх; Төлбөрийн баримт бэлдэх; Харилцагч байгууллагуудтай хамтран ажиллах; Байгууллагын аливаа үйл явцын тэмдэглэл хөтлөх, мэйлээр мэдэгдэх, харилцаа холбооны бүх үйлчилгээг хянаж зохицуулах; Захиргааны хэлтэст гарч болох өөр бусад ажилд оролцох, туслах.

IT Инженер

Компьютерийн сүлжээний доголдлыг багасгах, ажиллагааг сайжруулах, программ хангамжийн болон техник хангамжийн эвдрэлийг багасгах, эвдэрсэн тохиолдолд шуурхай засварлах, засварлах боломжгүйг нь солих; Электроник өгөдлийн ажиллагааны бодлого журмыг хэрэгжүүлэх, компютерийн системийг сайжруулах ажиллагаанд оролцох; Уурхайн хэмжээнд ашиглагдаж буй богино долгионы станцын тохиргоо, хяналтыг хийх; Компанийн серверийн хэвийн ажиллагааг хангах, сервер дээр нийт ажилтнуудын боловсруулсан баримт бичиг, дүрэм журам, төлөвлөгөө, тайлан бусад мэдээллийг архивын журмын дагуу архивлан хадгалах, эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх; Шинээр ажилд орж байгаа ажилтнуудад и-мэйл хаяг нээн танилцуулах, компьютерын тохиргоог хийх, холбогдох мэдээлэлээр хангах; Компанийн ажилтнуудад шаардлагатай мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулах; Үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахын тулд мэдээлэл технологийн аутсорсинг төлөөлөгчтэй нягт холбоотой ажиллах. 

Уурхайн геологич

Хайгуулын цооног төлөвлөхөд оролцоно. Өрөмдүүлэх талбайн цэгийг маркшейдерээр тавиулж, өрмийн талбай, зам засуулна; Өрмийн цооног өрөмдүүлэх; Өрөмдөөд гарсан дээжийг ямар анализид өгөхөө сонгоно; Өрөмдөөд гарсан үр дүнг зохих боловсруулалт хийсний дараа компьютерт оруулна; Олборлож байгаа пит карьерын ул, хананы зурагыг мөн мөргөцөгийн зураг, зүсэлтийг хийж явна; Нүүрсний чанарын талаар буюу аль нүүрсийг олборлох, аль нүүрсийг хаях тухай уурхайн багийнханд зөвлөгөө өгөх; Эвдэрсэн, сул гэх мэт газар зүйн бүтцийг тайлбарлах; Геологийн моделуудын байнга шинэчлэж байх; Олборлолтын үед гарч байгаа хаягдал болон бохирдолд хяналт тавих; Янз бүрийн дээжүүдийг зохих эх үүсвэрээс авах; Бусад, шороон ордын хайгуул, геофизикийн судалгааг хийж явуулна.

Автогрейдэрийн оператор

Уурхайн бүхий л хэсгийн гадаргууг тэгшилж, засна. Үүнд (гэхдээ үүгээр хязгаарлагдаагүй): Зөөврийн зам Уурхайн нэвтрэх болон үйлчилгээний замууд Уурхайн мөргөцгүүд Хаягдлын отвалууд Дугуйт Грэйдерийг аюулгүй, үр бүтээлтэй ажиллуулна; Зааврын дагуу өөр бусад ажлыг хийх.

Бульдозерийн Оператор

Зааврын дагуу бульдозероор заасан талбайд түрэлт хийх; Технологийн дагуу хөрсний овоолгыг бэлтгэх; Овоолгын аюулгүйн хөмсөг тавих; Техникийн аюулгүй байдлыг хангаж ажиллах.

Диспетчер

Өдөр тутмын уурхайн тоног төхөөрөмжийг бодитоор бүртгэн авч тэмдэглэх; Уурхайн тоног төхөөрөмжийн бүтээл хэвийн төлөвлөсний дагуу явагдаж байгаа эсэхийг хянах, мэдээллийг шалгаж байх; Уурхайн бүтээл, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний талаарх бодит мэдээллээр инженерүүдийг хангах; Уурхайн уулын ерөнхий мастер болон мастеруудад шаардагдах мэдээллээр хангах; Шаардлага гарсан үед инженерүүд туслах болон бусад ажлуудыг гүйцэтгэх.

Уулын инженер

Хэлтсүүдийн үйл ажиллагаанд шаардагдах тайлан гаргаж өгөх, нүүрс олборлолтын шинэ болон оновчтой технологи нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэх; Уурхайн ажиллагсадын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих; Уурхайн зарим ажлыг дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх үед ажлын явцыг хянах; Олборлолтыг үр ашигт хяналт тавих; Уурхайн нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах; Уурхайн техникийн шинэчлэл, засвар үйлчилгээ, сэлбэг материалын нөөцийн талаар төслийн менежер, компанийн удирдлага, холбогдох ажилтнуудад танилцуулах.

Экскаваторын Оператор

Ажлын байрны тодорхойлолтын дагуу, уурхайн хөрс хуулалт болон нүүрс ачилтын ажлыг хийж гүйцэтгэнэ; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдох бүхий л хууль, дүрэм, журам, стандартуудыг дагаж мөрдөх, өөрийн бүхий л үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй байдлыг ханган ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүрэг.

Өөрөө буулгагч машины жолооч

Хаягдал шороо, нүүрс болон бусад материалыг тодорхойлон заасан газар эсвэл объектруу тээвэрлэх хүнд даацын ачааны машиныг жолоодох.

Маркшейдэр

Маркшейдерийн тулгуур сүлжээний цэгүүдийг байгуулах, бүртгэл хөтлөх; Топогеодезийн зураглалын ажлуудыг гүйцэтгэх, хайгуулын талаарх мэдээллүүдийг мэдээллэх; Хайгуулын болон тэсэлгээний нүхнүүдийг байрлуулах; Уулын болон бусад зураглалуулыг гаргах; Гүйцэтгэл, тооцоололтын бичиг баримт хөтлөх; Нүүрсний ил агуулахуудын үлдэгдлийг хэмжиж тооцоолох; Хөрсний овоолгын зураглал хийх; Ажлын явцад шаардагдах уулын болон маркшейдерийн ажилтай холбоотой тооцоо зураглалыг хийж гүйцэтгэх; Олборлогдсон болон хаягдмал нүүрсний хэмжээг тооцоолох; Шаардлагатай бусад даалгаврыг гүйцэтгэх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Гэгээнтэн цогцолбор, Фидес тауэр, 15 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.