Маркшейдерийн тулгуур сүлжээний цэгүүдийг байгуулах, бүртгэл хөтлөх; Топогеодезийн зураглалын ажлуудыг гүйцэтгэх, хайгуулын талаарх мэдээллүүдийг мэдээллэх; Хайгуулын болон тэсэлгээний нүхнүүдийг байрлуулах; Уулын болон бусад зураглалуулыг гаргах; Гүйцэтгэл, тооцоололтын бичиг баримт хөтлөх; Нүүрсний ил агуулахуудын үлдэгдлийг хэмжиж тооцоолох; Хөрсний овоолгын зураглал хийх; Ажлын явцад шаардагдах уулын болон маркшейдерийн ажилтай холбоотой тооцоо зураглалыг хийж гүйцэтгэх; Олборлогдсон болон хаягдмал нүүрсний хэмжээг тооцоолох; Шаардлагатай бусад даалгаврыг гүйцэтгэх.
Хүнд машин механизмын цахилгаанчин нь уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаан холболт, компьютерт суурилсан тоноглолын угсралт, оношлолгоо, засвар үйлчилгээг хариуцна. Тодруулбал, электрон түлшний насос, авцуулах холбоо, тоормозны систем, автомат жолоодлого, автомат коробка зэрэг эд ангид хийгдэж буй үйлчилгээг хянаж оршиж буй дутагдлуудыг олж илрүүлнэ. Мөн цахилгаан үүсгүүр, хувьсгуур, асаагч хөдөлгүүр, аккумулятор зэрэг эд ангийг шалгах, сольж тавих, засч сайжруулах болон суурилуулах ажлыг хариуцна. Мөн эвдрэлтэй асаалтын систем, цахилгааны утас, гал хамгаалагч, ламп, унтраагуур зэргийг засах, шинээр солих ажлыг тусгайлсан тоног хэрэгсэл ашиглан хийнэ.