Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гоёл Кашмер ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ГОЁЛЧУУД БИДНИЙ ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО:Гайхалтай урласан ноолууран "хувцас"-ыг бүтээнэ.

АЛСЫН ХАРАА:Гайхалтай загварлаг ноолууран хувцасыг дээд зэргийн чанартай урласнаар хүн бүрт сайхан хувцас өмсөхийн баяр баясгалан, аз жаргал, сэтгэл ханамжийг мэдрүүлнэ.

ҮНЭТ ЗҮЙЛС:

  1. Мэргэшсэн өөрийгөө хөгжүүлдэг бүтээлч байдал
  2. Хамгийн сайныг бүтээх хүсэл эрмэлзлэл
  3. Байгаль орчинд ээлтэй тогтвортой хөгжлийн зарчим
  4. Ёс зүйтэй, шударга зарчим

Үндэсний үйлдвэрлэгч Гоёл кашмер ХХК нь 2005 онд ноос ноолууран сүлжмэл оёмол, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдан, дотоод гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэн 18 дахь жилдээ Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Чанартай бүтээгдэхүүн найдвартай үйлчилгээгээр харилцагч хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээн ажилласаар эдүгээ дэлхийн техник технологи, инновацийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн 8000 нэр төрлийн загвараар 200,000 гаруй сүлжмэл бүтээгдэхүүн үйдлвэрлэх хүчин чадалтай, 190 гаруй чадварлаг баг хамт олонтой болж өргөжин тэлсээр Монгол улсын ноос ноолууран салбарын хөгжилд хувь нэмэр оруулан, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн ажиллаж байна.

ОУ-ын санхүүгийн корпорациас "DFC" хөрөнгө оруулалт татаж, ноос ноолуурын салбарт стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрийн шинэ байраа ашиглалтанд оруулж, шинээр ажлын байрны тоогоо 40%-иар нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн борлуулалтын шинэ сувгийг нэмж, өнгө төрхөө сайжруулан, 2021 оноос Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийн гишүүн байгууллага болж, тухайн жилдээ 100% SFA Certified шошготой ноолууран бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн анхдагч үйлдвэрлэгчдийн нэг болсон билээ.

Бид цаашид ч Гоёмсогоор урласан ноолууран хувцсыг байгаль, мал амьтад, малчдад ээлтэй, ёс зүйтэй, тогтвортойгоор үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьж байна.

SFA Certified бүтээгдэхүүн худалдан авснаар та:

- Бэлчээр нутгийн доройтол, онгон байгаль, зэрлэг амьтдын орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах,

- Малчдын байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх,

- Малын арчилгаа маллагааг сайжруулах үйлсэд хувь нэмрээ оруулж, ТННЭ-ийн ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд тэгш байдлыг бий болгох ажлыг дэмжиж буй явдал юм.

  • Уриа

    Тал нутгийн таван эрдэнийн хишиг-Таны Гоёл

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Үйлдвэр /17042/, Туул гол гудамж 100Г байр, Гоёл кашмер ХХК-ийн оффис, үйлдвэрийн байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.