Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Good Neighbors Mongolia INGO

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Good Neighbors International

Good Neighbors International ОУТББ нь 1991 онд БНСУ-д байгуулагдсан ашгийн бус, шашны бус, хүмүүнлэгийн, нийгмийн болон хүний хөгжлийг дэмжих Олон Улсын Төрийн Бус Байгууллага юм.

*1996 онд НҮБ-ын Нийгэм Эдийн Засгийн Зөвлөлөөс Ерөнхий Зөвлөх Эрх авсан.

*2007 онд НҮБ-ийн Мянганы Хөгжлийн Сангийн шагнал (MDGs Award) хүртсэн.

Гүүд Нэйборс Олон Улсын Төрийн Бус Байгууллага нь БНСУлсад төвтэй бөгөөд дэлхийн 25 улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм зорилго

Бид ядуурал, гай гамшиг, дарамт шахалтанд өртсөн иргэдийн эрхийг хүндэтгэн, тэдний нөөц боломжинд тулгуурлан чадваржуулж, хэнээс ч хараат бус амьдрахад нь дэмжлэг үзүүлнэ.

Үнэт зүйлс

Бид арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол болон газар нутгаас үл хамааран тусламж хэрэгтэй газар бүрт хүрч ажиллах болно.

Бид хувь хүн, гэр бүл болон орон нутагт тогтвортой хөгжлийг хангаж, бие даасан байдалтайгаар оршин тогтноход дэмжлэг үзүүлнэ.

Бид хүүхдийн эрхийн төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллана.

Бид харилцан бие биенээ хүндэлж, эв найртайгаар амьдардаг эрүүл, даяарчлагдсан иргэний нийгмийг цогцлооно.

Бид орон нутгийн сайн дурынхны оролцоотойгоор тухайн орон нутгийн нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна.

Бид орон нутгийн хөгжлийн төлөө хүсэл зорилгоороо нэгдэхийг хүссэн хүмүүстэй хамтран ажиллана.

Бид мэргэшсэн байдлаар ажиллаж, үйл ажиллагаа болон санхүүгийн талаар ойлгомжтой, үнэн зөвөөр тайлагнана.

Бид үйл ажиллагаандаа илүү олон хүнийг татан оролцуулж, ивээн тэтгэгчдийн хүрээг тэлж ажиллана.

Үндсэн үйл ажиллагаа

- Хилийн чанадад хөгжлийн үйл ажиллагаа

- БНСУлсад хүүхэд хамгааллын үйл ажиллагаа

- БНАСАУлсад нийгмийн халамжийн үйл ажиллагаа

- Яаралтай тусламжийн үйл ажиллагаа

Good Neighbors Mongolia

Гүүд Нэйборс Төлөөлөгчийн газар нь 2006 онд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харъяа Гадаадын Иргэн Харьяатын Асуудал Эрхлэх Газраас зөвшөөрөл аван, албан ёсоор төлөөлөгчийн газраа нээж, Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөр (ХИТХ) дээр суурилсан Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр (ОНХХ)-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Одоогоор нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16, 19-р хороо, Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7-р хороо, Баянзүрх дүүргийн 5, 13, 19, 22, 24-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 17, 23, 30-р хороо, Сүхбаатар дүүргийн 18, 20-р хороонд Хүүхэд Ивээн Тэтгэх Хөтөлбөр (ХИТХ) дээр суурилсан Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр (ОНХХ)-ийг хүүхэд, гэр бүл, орон нутагт чиглүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үйл ажиллагааны танилцуулга

Үндсэн үйл ажиллагаа:

- Кэйс менежмент хөтөлбөр

- Боловсрол, соёлын хөтөлбөр

- Эрүүл мэндийн хөтөлбөр

- Өрхийн орлого нэмэгдүүлэх хөтөлбөр

- Орон нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр

- Нийгмийн нөлөөллийн хөтөлбөр

Кэйс менежмент:

*Нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ

*Хүүхэд, гэр бүлийг дэмжсэн тусламж

*Хүүхдийн өсөлт, хөгжлийн хяналт, үнэлгээ

*Хүүхэд хамгааллын үйлчилгээ

*Хүүхдийг ивээн тэтгэгчтэй нь холбох үйл ажиллагаа

Боловсрол, соёлын үйл ажиллагаа:

*Өдөр өнжүүлэх төв

*Цэцэрлэг

*Хүүхэд хөгжлийн төв

*Хичээлийн хоцрогдол арилгах сургалт болон давтлага

*Хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх сургалт

*Амьдрах ухааны сургалт

*Хүүхдэд зориулсан соёлын арга хэмжээ

*Хүүхдэд зориулсан чөлөөт цагийн арга хэмжээ

Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа:

*Эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа

*Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо

*Эрүүл мэндийг дэмжих амин дэмийн тусламж

Өрхийн амьжиргаа дэмжих үйл ажиллагаа:

*Мэргэжлийн сургалт

*Орон нутгийн хөгжлийн төв

*Орон нутгийн иргэдийн зөвлөл

*Өрхийн орлого нэмэгдүүлэх бүл, хоршоолол

*Нийгэмд тустай компаний үйл ажиллагаа

Нийгмийн нөлөөллийн үйл ажиллагаа:

*Хүүхдийн эрхийн сургалт

*Олон нийтийг идэвхижүүлэх, чадваржуулах, хандлагад нөлөөлөх үйл ажиллагаа

Төв оффис:

Хаяг: УБ хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, M Plaza оффисын 16 давхарт

Утас: 976-70144133

Имэйл: recruitment@goodneighbors.org.mn

Вэбсайт: www.goodneighbors.org

Чингэлтэй ОНХХ

Хаяг: ЧД, 16-р хороо, Согоот 47-527

Утас: 88604122

Имэйл: chingeltei@goodneighbors.org.mn

Налайх ОНХХ

Хаяг: Налайх дүүрэг, 2-р хороо

Утас: 70232109

Имэйл: nalaikh@goodneighbors.org.mn

Шархад ОНХХ

Хаяг: БЗД, 22-р хороо

Утас: 8998-4122, 9633-4122

Имэйл: sharkhad@goodneighbors.org.mn

Сонгинохайрхан ОНХХ

Хаяг: СХД, 6-р хороо, Тоосго 10-162а

Утас: 7028-3133

Имэйл: songinokhairkhan@goodneighbors.org.mn

Tахилт ОНХХ

Хаяг: ЧД, 19-р хороо

Утас: 8820-4177

Имэйл: takhilt@goodneighbors.org.mn

Чингэлтэй ОНХХ-ийн Сэлбэ салбар

Хаяг: СБД, 18-р хороо

Утас: 8913-4122

Имэйл: selbe@goodneighbors.org.mn

  • Уриа

    Энхрий үрсдээ Эерэг өөрчлөлтийг

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газар

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    90

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж, Нисора цамхаг 501 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.