Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Говь ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"ТОП-100” ААН-ээс “Говь” ХК 2016 ОНД 18 ДУГААР БАЙРАНД ШАЛГАРЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ТОП-100” ААН-ээс “Говь” ХК 2016 онд 18 дугаар байранд шалгарлаа.

9472017 оны 7 сарын 5
“Говь” брэндийн бүтээгдэхүүн дэлхийн өнцөг булан бүрт хүрдэг боллоо

Та яг одоо www.gobicashmere.com сайт руу орж, хүссэн бараагаа өргөн сонголт,  боломжит үнээр хүссэн газартаа хүргүүлээрэй.                  

4,4122017 оны 8 сарын 23
ГОВЬ ХК АЖИЛТНУУДЫН ТООГООРОО ТОП-5-т ЖАГСЛАА

Монгол Улсын 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгж байгууллагаас Говь ХК ажилчдын тоогоороо “ТОП-5”-д жагсаж, бид өдрөөс өдөрт өнөр өтгөн гэр бүл болсоор байна. Энэхүү өнөр өтгөн гэр бүлийн нэгэн гишүүн болж, өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан компанидаа үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж байгаа нийт ажилтнууддаа болон биднийг сонгож буй нийт ажил горилогч нартаа БАЯРЛАЛАА. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

2,6132017 оны 7 сарын 25
ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД "ТӨРИЙН ГЭРЭГЭ" ШАГНАЛ ХҮРТЭВ

Дэлхийд танигдсан Монгол брэндийг үйлдвэрлэгч "Говь" ХК Үндэсний бүтээн байгуулалтын дээд "Төрийн Гэрэгэ" шагналыг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж-с 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гардан авлаа. Энэхүү эрхэм хүндэтгэлийг хүлээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үнэнч хэрэглэгч, харилцагчид, нийт ажиллагсад та бүхэнд баяр хүргэе. Бичлэг үзэх: https://www.youtube.com/watch?v=G8iUGZBuSgo#action=share

1,6362017 оны 7 сарын 25
ӨӨРИЙН КОМПАНИЙН АЖИЛТНУУДЫН 1550 ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ "ЭХ ҮРСИЙН БАЯР-2017"-АА ХАМТДАА ТЭМДЭГЛЭВ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Говь” ХК өөрийн компанийн ажилтнуудын 1550 хүүхэд багачуудаа хүлээн авч хамтдаа хөгжөөнт тоглоом тоглон, гар зургийн уралдаан зохион байгуулж, авьяаслаг хүүхдүүдийнхээ тоглолттой танилцан, дэлхийд гайхагддаг Монгол циркийн үзүүлбэрийг үзэж сонирхон, дуу, бүжиг гээд хүүхэд бүрийн үзэх, сонсох дуртай бүхнийг толилуулж бяцхан үрсийнхээ сайхан энергийн хүчээр нэгэн өдрийг инээд хөөр, хайраар дүүрэн өнгөрүүллээ.

1,8102017 оны 7 сарын 5
2016 ОНЫ "ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ" БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлэн улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлэн Монголын Татварын Ерөнхий Газраас 2016 оны "ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ" аж ахуй нэгжээр "Говь" ХК-ийг шалгарууллаа.

3,2452017 оны 7 сарын 5

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.