Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 6, Стадион Оргил 1, 17010, Хаан банк цамхаг, 9 давхарт Глобал Бридж Групп ХХК.

Нээлттэй ажлын байрууд

2019-03-19
Барилгын төсөвчин

Барилгын ажлын материал, цалин, хүн хүчний тооцооллыг зураг төслийн дагуу төсөв боловсруулах, 
Батлагдсан төсөв тооцоог гүйцэтгэлтэй уялдуулж ажиллах, 
Ажлын гүйцэтгэлийг төсөв тооцоотой тулган газар дээр нь очиж шалгах,
Материалын орц нормын хэтрэлт хэмнэлтийн тооцоог гаргах болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэх.

2019-03-11
ГАДААД ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР- СОЛОНГОС ХЭЛТЭЙ

Харилагч түншүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, 
Бүтээгдэхүүн үйлчилгээг солонгос зах зээлээс судлах, орчуулах танилцуулах, 
Солонгос түншүүдтэй уулзалт хуралд зохион байгуулах, 
Гэрээ хэлцэл хийх, 
Бүх  төрлийн албан бичиг, мэйл, судалгаа, уулзалт хуралд бичгийн болон аман орчуулга хийх, 

2019-03-18
АВЛАГА ХАРИУЦСАН НЯГТЛАН БОДОГЧ

Компанийн авлагын тооцоон дээр хяналт тавиж, харилцагчидтай тооцоо нийлж, авлага барагдуулах ажлыг хариуцаж ажиллана. 
Авлага барагдуулалттай холбоотой мэдээ, тайлан бэлтгэж удирдлагыг мэдээллээр хангах 

2019-03-15
БАРИЛГЫН ТАЛБАЙН ИНЖЕНЕР

Барилгыг зураг төслийн дагуу барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэл болон бусад ажилд барилга захиалагчийн хяналт тавих,
Барилга байгууламжийн төлөв байдлыг, үнэлэх бат бөх чанарыг тооцоолох норм дүрмийн шаардлагыг хангах,
Барилгын төслийг төлөвлөх, хянах, зохицуулах, уяалдуулах ажлыг зохион байгуулах,
Барилгын гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаний түүх, үйл ажиллагаа, ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын түүх, гүйцэтгэлийн чанар, санхүүгийн чадамж болон бусад холбогдох мэдээллийг бүрэн судалж, сонгон шалгаруулах,
Барилгын ажлын гүйцэтгэл, Гүйцэтгэгч байгууллагуудын барилгын явц, гүйцэтгэл, чанарын талаар хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах, ажлын явцын тэмдэглэл үйлдэх, тайлагнах, ажлын гүйцэтгэлийг хүлээн авах болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ. 

2019-03-13
ТЭЭВРИЙН МЕНЕЖЕР /ЭРЭГТЭЙ/

Гадаад агентуудтай хамтран ажиллах
Тээврийг ашигтай, боломжтой нөхцлөөр зохион байгуулах
Зах зээлийн судалгаа, хөгжүүлэлт

2019-03-11
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР

Байгууллагын зорилгод нийцсэн хүний нөөцийн бодлого боловсруулах,
Хүний нөөцийн  функцийг системтэйгээр хэрэгжүүлж хэвшүүлэх,
Ажиллагсдын бүтээмжтэй, сэтгэл хангалуун ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай ажлуудыг зохион байгуулах,
Ажлын байрны тодорхойлолт боловсруулах
Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн үр дагавар бүхий бичиг баримт боловсруулах, батлуулах 

2019-03-06
Логистик, тээврийн менежер

Гадаад агентуудтай хамтран ажиллах
Тээврийг ашигтай, боломжтой нөхцлөөр зохион байгуулах
Зах зээлийн судалгаа, хөгжүүлэлт хийх

2019-02-22
ГАДААД ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР-АНГЛИ ХЭЛТЭЙ

Компанийн хэмжээнд маркетингийн ажлыг санаачлах, зохион байгуулалтад чиг үүрэг өгч, хяналт тавьж ажиллах, 
Компанийн хэмжээнд бараа бүтээгдэхүүний маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, 
Бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх маркетингийн санал боловсруулж, хэрэгжүүлэх, 
Бараа, бүтээгдэхүүн, үйчилгээг хэрэглэгчид сурталчилах, таниулах ажлыг зохион байгуулах, 
Албаны ажилтнуудыг удирдан зохион байгуулж, өдөр тутамд чиг үүрэг өгөх болон ажлын байрны тодорхойлолтод заагсдан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ. 
Бараа бүтээгдэхүүний худалдан борлуулах зах зээлийн судалгаа хийж, худалдах, худалдан авах, захиалга үйлчилгээний суваг хариуцан ажиллах,  
Бараа бүтээгдэхүүний захиалга хийж, нийлүүлэгч компанитай англи хэлээр өдөр тутамд тогтмол харилцаатай ажиллах, 
Борлуулалтын төлөвлөгөө, орлогын график гаргаж, биелэлтийг хангах,  
Худалдан авагчтай гэрээ, хэлэлцлийг хийх, бүтээгдэхүүний чанар, стандарт, болон бусад үзүүлэлтийн датасан үүсгэх болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
 

2019-03-01
БОРЛУУЛАЛТЫН СУПЕРВАЙЗЕР

- Бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөн нэмэгдүүлэх
- Багийн гишүүдийн өдөр тутмын үйл  ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, ажлыг хянан чиглүүлэх
- Хариуцсан борлуулалтын сувгийн борлуулалтын үйл явцыг хянах
- Борлуулалтын сувгаар идэвхжүүлэлтийн ажил зохион байгуулах
- Бүтээгдэхүүний гаралт, борлуулалтанд дүн шинжилгээ хийж байх
 - Багийн гишүүдийг сургах, чиглүүлэх
- Дотоод ажил

© Глобал Бридж ХХК. 2007-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.