Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол -германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургууль

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Багш нарын V бага хурал гүйцэтгэлд суурилсан сургалт, үнэлгээг онцоллоо

 Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас тогтмол зохион байгуулдаг Багш нарын эрдэм шинжилгээ, онол практикийн V бага хурал 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

   Гүйцэтгэлд суурилсан сургалт ба үнэлгээ сэдвийг онцолсон энэ удаагийн хуралд төвийн бүсийн аймаг, хотуудын бүрэн дунд боловролын сургууль, байгууллагуудаас нийт 100 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, мэргэжилтнүүд оролцлоо. Тэд байгалийн ухаан, англи хэлний сургалтын бодлого чиглэл, хөтөлбөрийн талаар хэлэлцэж, өөрсдийн хийсэн туршилт судалгаа, мэдлэг туршлагаа солилцон хуралдсан юм. Ялангуяа заах арга зүйн чиглэлээр олон шинэ санаа дэвшүүлсэн саналуудыг багш, судлаачдын зүгээс онцолж байлаа.

    Тухайлбал, “Гүйцэтгэлд суурилсан сургалт яагаад чухал вэ?” илтгэлдээ МГТИС-ийн Хэл заах арга зүйн төвийн Англи хэлний профессор Ч.Гүнпилмаа хүүхдүүдэд зөвхөн мэдлэг олгоод орхих бус, тэднийг зөв төлөвшилтэй, итгэл үнэмшилтэй болгож, бие даан шийдвэр гаргах чадварыг нь давхар хөгжүүлэхэд сургалтын арга барилаа чиглүүлэх нь чухал байгааг хэлсэн юм. Оюутан сурагчдыг өөрсдөөр нь бүтээлч ажил хийлгэж, сэтгэлгээг нь хязгаараас давуулан сэтгэлгээг нь чөлөөлж тэлж чадвал илүү сайн хөгжих хандлагатай гэдгийг тэрээр илтгэлдээ дурдсан билээ. Цаашид сургалтын уламжлалт болон орчин үеийн заах арга зүйг хослуулсан байдлаар одоогийн сургалтын системд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг онцолсон юм.

   БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Мягмаржав “Тогтвортой хөгжлийн зорилт ба үнэлгээний тулгамдсан асуудлууд” илтгэлдээ дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад манай орны сурагчдын мэдлэгийн түвшин доогуур байгааг дурдаад, мэдлэгээр хоцрохгүй байхын тулд юунд анхаарах ёстой талаарх асуудал хөндсөн юм. Мөн тэрээр цаашид манай боловсролын үнэлгээний системийг хэрхэн өөрчилбөл зохих тухайд санал дэвшүүллээ.

    Хурлаас сонирхол татсан бас нэгэн илтгэл нь МУИС-ийн Физикийн тэнхимийн дэд профессор Д.Улам-Оргих, “Орчлон” сургуулийн физикийн багш Д.Батцэцэг нарын хамтран танилцуулсан “Сургалтын генетик аргын тухайд” сэдэв байлаа. Тэд дунд боловсролын түвшинд генетикийн аргаар хүүхдийн төлөвшил, анхаарал төвлөрөл, сурах үйл явцад эерэг нөлөө үзүүлж болох тухай сэдвийг хөндсөн юм. Ингэхдээ хүүхдийн таван мэдрэхүйгээр дамжуулан ийнхүү нөлөө үзүүлж болохыг онцолж байлаа. Энэ талаарх өөрсдийн туршлагаас хуваалцаж, шинжлэх ухаан болон танин мэдэхүйн онол онол арга зүйн талаас нь жишээ татан сонирхуулсан юм.

   Мөн Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Л.Шүр-Эрдэнэ “Суралцагчдын шинжлэх ухаанч арга барилд гарч буй ахицыг ажлын хуудас ашиглан үнэлэх нь” илтгэлийг танилцуулсан. Үүнд тэднийг шинжлэх ухаанч хандлагатай болгож, асуудал таамаг дэвшүүлэх чадварыг нь хөгжүүлсэн оновчтой сургалт явуулж чадвал хүүхэд залуус цаашид хөгжих явц нь хурдан, илүү үр дүнтэй болох сайн талтайг онцолсон байлаа. Уг судалгааг хийхийн тулд тэд дөрвөн сургуулийн багш, сурагчдын дунд туршилт явуулжээ. Ингээд багш нар ажлын хуудасны дагуу хүүхдийн гүйцэтгэлийг оновчтой үнэлбэл ямар давуу талтай болохыг харуулахыг зорьсон байна. Энэ мэт үнэлгээний нарийн системээр хүүхдийн мэдлэгийн түвшин, чадвар, хандлагыг дүгнэх, арга зүйгээ боловсруулахад анхаарал хандуулах хэрэгтэй байгааг хөндсөн юм.

    Харин ШУТИС-ийн харьяа Орхон аймаг дахь Технологийн сургуулийн багш Б.Оюун “Оюутны бие даалтын ажлыг үнэлгээний рубикээр үнэлэх нь” илтгэлээрээ мэдлэгийг хэрэглээндээ ашиглах арга барилд суурилсан, бие даалтын ажлыг үр дүнтэйгээр хийх, түүнийг нь оновчтойгоор олон талаас нь харсан байдлаар дүгнэж, шударгаар үнэлэх систем хэрэгтэйг чухалчиллаа. Олон талт бодит үнэлгээг өгдөг болсноор оюутанд урам зориг өгөх сайн талтайг тэрээр онцолсон юм.

     Энэ мэтчилэн сонирхолтой илтгэл хэлэлцүүлгээр эхэлсэн Багш нарын V бага хурал үдээс хойш салбар хуралдаануудаар тус бүр хуралдаж өндөрлөлөө. Математик, физикийн салбарынхны чиглүүлэгчээр МГТИС-ийн профессор Н.Баттулга ажиллаж, “МГТИС-ийн инженерийн бэлтгэл ангид математик, физикийн хичээлийг когерент байдлаар зааж буй туршлага” илтгэлийг Д.Улам-Оргих, Г.Доржсундуй, О.Соронзонболд (МУИС, МГТИС), “Математикийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулахад мэдээлэл технологийн хэрэглэгдэхүүнийг ашиглах” илтгэлийг Ч.Сугардорж (Эрхэт эрдэм сургууль) танилцуулсан юм.

      Түүнчлэн Хими, хүрээлэн буй орчны салбар хуралдааныг МГТИС-ийн багш Г.Номундэлгэр удирдан явуулж, “Шинжлэх ухааны туршилтуудад смарт аппликейшн ашиглах нь” сэдэвт илтгэлийг Г.Номундэлгэр, Б.Гүнсмаа, З.Ууганбаатар (МГТИС) нар танилцууллаа.

    Харин Англи хэлний салбар хуралдааны чиглүүлэгчээр МГТИС-ийн профессор Ч.Гүнпилмаа ажиллаж, “Case of methods in teaching” илтгэлийг С.Уранчимэг (МГТИС), “Cooperative learning activities” илтгэлийг Н.Сэлэнгэ, И.Оюунтуяа, Самуэл Тюрнер (ШУТИС-ийн харьяа Орхон аймаг дахь Технологийн их сургууль), “Англи хэлний хичээлээр сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх нь” илтгэлийг А.Цэендулам (Орхон аймгийн 5-р дунд сургууль), “Хүлээлтэнд суурилсан даалгавар ба үнэлгээ” илтгэлийг Д.Цэвээнсүрэн, н.Сэлэнгэ (Хөтөл сургууль) нар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

     Эрдэнэт хотноо бүтэн өдрийн турш явагдсан тус бага хурал багш нарт мэдлэг, туршлагаа солилцон, шинэ мэдээлэл судалгаагаар мэдлэгээ баяжуулсан үр дүнтэй арга хэмжээ болсныг оролцогчдын зүгээс онцолж байсан юм.

     Багш нарын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал нь цаашид уламжлалын дагуу тогтмол зохион байгуулагдаж, боловсролын салбар дахь олон асуудлыг хөндөн хэлэлцэж, багш нарын туршлага солилцох талбар байх болно гэдгийг зохион байгуулагчид мэдэгдлээ.

1,1852018 оны 10 сарын 29
Багш нарын V бага хурал гүйцэтгэлд суурилсан сургалт, үнэлгээг онцоллоо

 Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас тогтмол зохион байгуулдаг Багш нарын эрдэм шинжилгээ, онол практикийн V бага хурал 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулагдлаа.    Гүйцэтгэлд суурилсан сургалт ба үнэлгээ сэдвийг онцолсон энэ удаагийн хуралд төвийн бүсийн аймаг, хотуудын бүрэн дунд боловролын сургууль, байгууллагуудаас нийт 100 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, мэргэжилтнүүд оролцлоо. Тэд байгалийн ухаан, англи хэлний сургалтын бодлого чиглэл, хөтөлбөрийн талаар хэлэлцэж, өөрсдийн хийсэн туршилт судалгаа, мэдлэг туршлагаа солилцон хуралдсан юм. Ялангуяа заах арга зүйн чиглэлээр олон шинэ санаа дэвшүүлсэн саналуудыг багш, судлаачдын зүгээс онцолж байлаа.     Тухайлбал, “Гүйцэтгэлд суурилсан сургалт яагаад чухал вэ?” илтгэлдээ МГТИС-ийн Хэл заах арга зүйн төвийн Англи хэлний профессор Ч.Гүнпилмаа хүүхдүүдэд зөвхөн мэдлэг олгоод орхих бус, тэднийг зөв төлөвшилтэй, итгэл үнэмшилтэй болгож, бие даан шийдвэр гаргах чадварыг нь давхар хөгжүүлэхэд сургалтын арга барилаа чиглүүлэх нь чухал байгааг хэлсэн юм. Оюутан сурагчдыг өөрсдөөр нь бүтээлч ажил хийлгэж, сэтгэлгээг нь хязгаараас давуулан сэтгэлгээг нь чөлөөлж тэлж чадвал илүү сайн хөгжих хандлагатай гэдгийг тэрээр илтгэлдээ дурдсан билээ. Цаашид сургалтын уламжлалт болон орчин үеийн заах арга зүйг хослуулсан байдлаар одоогийн сургалтын системд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг онцолсон юм.    БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Мягмаржав “Тогтвортой хөгжлийн зорилт ба үнэлгээний тулгамдсан асуудлууд” илтгэлдээ дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад манай орны сурагчдын мэдлэгийн түвшин доогуур байгааг дурдаад, мэдлэгээр хоцрохгүй байхын тулд юунд анхаарах ёстой талаарх асуудал хөндсөн юм. Мөн тэрээр цаашид манай боловсролын үнэлгээний системийг хэрхэн өөрчилбөл зохих тухайд санал дэвшүүллээ.     Хурлаас сонирхол татсан бас нэгэн илтгэл нь МУИС-ийн Физикийн тэнхимийн дэд профессор Д.Улам-Оргих, “Орчлон” сургуулийн физикийн багш Д.Батцэцэг нарын хамтран танилцуулсан “Сургалтын генетик аргын тухайд” сэдэв байлаа. Тэд дунд боловсролын түвшинд генетикийн аргаар хүүхдийн төлөвшил, анхаарал төвлөрөл, сурах үйл явцад эерэг нөлөө үзүүлж болох тухай сэдвийг хөндсөн юм. Ингэхдээ хүүхдийн таван мэдрэхүйгээр дамжуулан ийнхүү нөлөө үзүүлж болохыг онцолж байлаа. Энэ талаарх өөрсдийн туршлагаас хуваалцаж, шинжлэх ухаан болон танин мэдэхүйн онол онол арга зүйн талаас нь жишээ татан сонирхуулсан юм.    Мөн Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Л.Шүр-Эрдэнэ “Суралцагчдын шинжлэх ухаанч арга барилд гарч буй ахицыг ажлын хуудас ашиглан үнэлэх нь” илтгэлийг танилцуулсан. Үүнд тэднийг шинжлэх ухаанч хандлагатай болгож, асуудал таамаг дэвшүүлэх чадварыг нь хөгжүүлсэн оновчтой сургалт явуулж чадвал хүүхэд залуус цаашид хөгжих явц нь хурдан, илүү үр дүнтэй болох сайн талтайг онцолсон байлаа. Уг судалгааг хийхийн тулд тэд дөрвөн сургуулийн багш, сурагчдын дунд туршилт явуулжээ. Ингээд багш нар ажлын хуудасны дагуу хүүхдийн гүйцэтгэлийг оновчтой үнэлбэл ямар давуу талтай болохыг харуулахыг зорьсон байна. Энэ мэт үнэлгээний нарийн системээр хүүхдийн мэдлэгийн түвшин, чадвар, хандлагыг дүгнэх, арга зүйгээ боловсруулахад анхаарал хандуулах хэрэгтэй байгааг хөндсөн юм.     Харин ШУТИС-ийн харьяа Орхон аймаг дахь Технологийн сургуулийн багш Б.Оюун “Оюутны бие даалтын ажлыг үнэлгээний рубикээр үнэлэх нь” илтгэлээрээ мэдлэгийг хэрэглээндээ ашиглах арга барилд суурилсан, бие даалтын ажлыг үр дүнтэйгээр хийх, түүнийг нь оновчтойгоор олон талаас нь харсан байдлаар дүгнэж, шударгаар үнэлэх систем хэрэгтэйг чухалчиллаа. Олон талт бодит үнэлгээг өгдөг болсноор оюутанд урам зориг өгөх сайн талтайг тэрээр онцолсон юм.      Энэ мэтчилэн сонирхолтой илтгэл хэлэлцүүлгээр эхэлсэн Багш нарын V бага хурал үдээс хойш салбар хуралдаануудаар тус бүр хуралдаж өндөрлөлөө. Математик, физикийн салбарынхны чиглүүлэгчээр МГТИС-ийн профессор Н.Баттулга ажиллаж, “МГТИС-ийн инженерийн бэлтгэл ангид математик, физикийн хичээлийг когерент байдлаар зааж буй туршлага” илтгэлийг Д.Улам-Оргих, Г.Доржсундуй, О.Соронзонболд (МУИС, МГТИС), “Математикийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулахад мэдээлэл технологийн хэрэглэгдэхүүнийг ашиглах” илтгэлийг Ч.Сугардорж (Эрхэт эрдэм сургууль) танилцуулсан юм.       Түүнчлэн Хими, хүрээлэн буй орчны салбар хуралдааныг МГТИС-ийн багш Г.Номундэлгэр удирдан явуулж, “Шинжлэх ухааны туршилтуудад смарт аппликейшн ашиглах нь” сэдэвт илтгэлийг Г.Номундэлгэр, Б.Гүнсмаа, З.Ууганбаатар (МГТИС) нар танилцууллаа.     Харин Англи хэлний салбар хуралдааны чиглүүлэгчээр МГТИС-ийн профессор Ч.Гүнпилмаа ажиллаж, “Case of methods in teaching” илтгэлийг С.Уранчимэг (МГТИС), “Cooperative learning activities” илтгэлийг Н.Сэлэнгэ, И.Оюунтуяа, Самуэл Тюрнер (ШУТИС-ийн харьяа Орхон аймаг дахь Технологийн их сургууль), “Англи хэлний хичээлээр сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх нь” илтгэлийг А.Цэендулам (Орхон аймгийн 5-р дунд сургууль), “Хүлээлтэнд суурилсан даалгавар ба үнэлгээ” илтгэлийг Д.Цэвээнсүрэн, н.Сэлэнгэ (Хөтөл сургууль) нар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.      Эрдэнэт хотноо бүтэн өдрийн турш явагдсан тус бага хурал багш нарт мэдлэг, туршлагаа солилцон, шинэ мэдээлэл судалгаагаар мэдлэгээ баяжуулсан үр дүнтэй арга хэмжээ болсныг оролцогчдын зүгээс онцолж байсан юм.      Багш нарын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал нь цаашид уламжлалын дагуу тогтмол зохион байгуулагдаж, боловсролын салбар дахь олон асуудлыг хөндөн хэлэлцэж, багш нарын туршлага солилцох талбар байх болно гэдгийг зохион байгуулагчид мэдэгдлээ.

1,1852018 оны 10 сарын 29

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.