Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Жи Мобайл

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Бид дэвшилтэт технологи, инновацид тулгуурлан цогц үйлчилгээг тогтвортой хөгжүүлэн, улс орныхоо хөгжил дэвшил, соёлд хувь нэмрээ оруулна.

Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан алслагдсан сум суурин газрыг холбоожуулах ажлын хүрээнд “Жи-Мобайл” ХХК нь богино хугацаанд Монгол улсад хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан мэдээлэл, харилцаа, холбооны дэд бүтцийг Монгол хүний гараар бий болгон, техник технологийн угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сүлжээний нээлтээ хийж, анхны хэрэглэгчиддээ үйлчилж эхэлсэн билээ.

Тус компани нь үүрэн холбооны зах зээл дээрх 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай анхны аж ахуйн нэгж юм.

“Жи-Мобайл” ХХК нь 3Жи /3G/ буюу үүрэн холбооны 3 дугаар үеийн CDMA2000 1x/EV-DO технологи дээр суурилсан харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байсан бол 2012 оноос эхлэн мэдээлэл холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн 3,99 ЖИ /3,99G/ технологийг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ дэлхий дахины технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, орчин үеийн ухаалаг гар утас, таблет төхөөрөмж ашиглан интернетэд 42mbps хүртэл өндөр хурдаар холбогдох таатай боломжийг нээж өгсөн билээ.

“Жи-Мобайл” ХХК нь өнөөдрийн байдлаар 21 аймгийн 320 орчим сум суурин газарт сүлжээгээ хүргэн 500,000 гаруй хэрэглэгчиддээ 3Жи /3G/ буюу үүрэн холбооны 3 дугаар үеийн CDMA2000 1x/EV-DO, DC-HSPA+ 3.99G технологид суурилан харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг хүргэж байна.

2012 оноос эхлэн аймаг, сумдаас цаашлан багт сүлжээгээ хүргэх зорилт тавин, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Архангай аймгийн 99, Хөвсгөл аймгийн 125 багт сүлжээгээ амжилттай хүргэж, ард иргэддээ үйлчилгээгээ улам ойртууллаа.

Бид өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд тулгуурлаад зогсохгүй үүрэн холбооны салбарт шинэ өнгө төрх болон онцгой боломжуудыг бий болгосон олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэсэн.

Үүнээс дурьдвал:

Яриа, дата, мессеж үйлчилгээнээс хүссэнээрээ сонгож, багцаа зохиох Дараа төлбөрт Төгөлдөр үйлчилгээ

  • Хэрэгцээт хоногоороо сүлжээндээ хязгааргүй ярьж, ярианы тарифаа удирдах Урьдчилсан төлбөрт үйлчилгээ
  • Хязгааргүй дата багц үйлчилгээ
  • Эх дэлхийн хаанаас ч Жи-Мобайлын үндсэн тарифаар дуудлага хийх Жи-Интернетфон үйлчилгээ
  • Гар утас болон бүтэн жилийн харилцаа холбооны хэрэглээ бүхий багц үйлчилгээ
  • Хамгийн хямд тарифаар олон улсын яриа хийх 009 гарц үйлчилгээ

“Жи-Мобайл” ХХК нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий дадлага туршлагатай ажилтан, инженер, менежментийн багаас бүрдсэн нийт 8 газар 20 алба, хэлтсийн бүтэц зохион байгуулалттайгаар Улаанбаатар хотод 25, хөдөө орон нутагт 32 салбар, 6000 гаруй гэрээт борлуулагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    500

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жимобайл ХХК Бага Тойруу 3-9, Ш/Х 2783

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.